нийгэм

Б.Болороо: Ерөнхий сайд шаардлагыг маань хүлээж аваад яг 30 хонолоо

Таны сэтгэгдэл

Ерөнхий сайд шаардлагыг маань хүлээж аваад яг 30 хонолоо. Шүүх эмнэлгийн дүгнэлт ч гараагүй байна.

Өөрөө анхааралдаа авч байгаа ч гүйцэтгэх албаны хүмүүс түргэн ажиллаж өгөхгүй бол ингээд л мартагдах нь, сунжрах нь. Иймд ХАРИУЦСАН ХҮМҮҮСТ НЬ ДАХИН САНУУЛЖ, АЛЬ БОЛОХ ЯАРАВЧЛУУЛЖ ӨГӨӨЧ ГЭЖ ХҮСМЭЭР БАЙНА.

Худлаа мэдээлэлд нь итгэж нөхрөө гадуур хайж яваад нохойноос ч дор үхлээр өтөж өмхийрүүлж алдсан, СХД-н цагдаад итгэн 3 сар амаа үдүүлж суугаад нөхрөө АРХИЧИН МЭТ, АРХИНЫ ХАЛУУНДАА ӨӨРӨӨ ХИЙХ ЁСГҮЙ АЖЛАА ДУРАНДАА ХИЙСЭН мэт нэр зүүлгэх болсон хүнд одоо ХҮЛЭЭЛТ гэх зүйл байхгүй. 30 хоног тэвчлээ. Мэдээж хугацаа шаардагддаг л байх гэхдээ хүлээж суугаа надад хэцүү байна.

Тэсвэр алдан ЕС-руу мсж илгээлээ.

Та бүхэн энэ постыг шэйрлэж туслаарай.

Шөнө ч унтаж чадахгүй галзуурахад ганц хуруу дутуу байна. Эд зүйлээ биш энэ биенийхээ талыг алдаад цочирдолд орсон хүн хэргийн араас ингэж явна гэдэг үнэхээр маш их сэтгэл санааны хямралд давхар оруулж байна.

Ядаж үнэн зөвөөр шийдүүлж нэрийг нь цэвэрлээд авбал цээжин доторх буглаа минь багасах байх гэж найдаж байгаа юм.

Замхраад дахин түүх давтагдахвы гэхээс айж байна. Оноос өмнө ядаж шүүх эмнэлгийн дүгнэлтээ гаргуулмаар байна.

МОНГОЛД БОЛЖ БҮТЭХГҮЙ БАЙГАА ЗҮЙЛИЙН ТӨГСГӨЛ ДАНДАА ЗАМХАРЧ МАРТАГНАЖ БАЙЖ ШУДАРГА БУСААР ТӨГСДӨГ УЧРААС ТАНЫГ ДАХИН АНХААРААД ӨГӨӨЧЭЭ ГЭЖ ГУЙЖ БАЙНА САЙДАА.

667
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл