улс төр

Э.Бат- Үүл: Н.Алтанхуяг xарамсалтай нь үүнийг нүүрсний асуудал болгоод хувиргачихсан

Таны сэтгэгдэл

Ардчилсан хувьсгалын анхны жагсаал болсоны 30 жилийн ой өчигдөр тохиолоо. Үүнтэй холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн, Харанга, Хурд хамтлагуудын баярын тоглолт зэрэг олон арга хэмжээ болов. Мөн ардчилсан хөдөлгөөний удирдагчид ч хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр ярилцлага өгч байв.

Тэдний нэг, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл “25-р суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцсон юм. Энэ үеэрээ тэрээр Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж чадсан бодитой ажил болсныг хүлээн зөвшөөрчээ.

Тодруулбал Э.Бат-Үүл:

“У.Хүрэлсүх утааны асуудлыг шийдвэрлэхэд, хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэхэд их дорвитой алхам хийсэн. Үнэхээр дорвитой алхам хийсэн. Далайцтай ч алхам хийсэн.

Би энэ тухай нийтлэлдээ бичсэн л дээ. Уг нь бол үнэхээр ийм дорвитой алхам Ерөнхий сайд нар авсан бол бүр хотын дарга Мөнхбаярын үед ч энэ асуудлыг шийдчих байсан юм. Бидний үед энэ шийдвэрийг уг нь яг үнэн хэрэг дээрээ Ерөнхий сайдад тавьсан юм. Сайжруулсан түлшээр хангая гэж.

Бид нар Баянголд сайжруулсан түлш тараагаад туршаад үзэхэд бол утаа үнэндээ байхгүй болсон. Тэгэхээр нь Ерөнхий сайд дээр ороод үүнийгээ ингээд шийдье. Сайжруулсан түлшээр бүтэн хангачихья. Н.Алтанхуяг Ерөнхий сайд дээр. Харамсалтай нь үүнийг нүүрсний асуудал болгоод хувиргачихсан. Ийм л юм болсон доо ер нь бол.” хэмээсэн юм.

781
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл