энтертаймент

Д.Болд & Vandebo хамтарсан уран бүтээл тун удахгүй цацагдана

Таны сэтгэгдэл

Шинэ сар, шинэ долоо хоногт залуусын дунд ихээхэн хүлээлт үүсгээд байсан уран бүтээлчдийн клип цацагдах гэж буйг дуулгахад таатай байна.

Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа ‘Vandebo’ хамтлагтай Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд хамтран ‘Чамд сонсогдож байна уу’ уран бүтээлийг туурвижээ. Тус дууны аяыг Д.Болд зохиосон бол үгийг ‘Vandebo’-н залуус бичжээ. 

Сонирхуулахад, дуучин Д.Болд ‘440 Hz records’ шинэ артистуудынхаа анхны бүтээлүүдийг олны хүртээл болгоод удаагүй байгаа юм. Тухайлбал, залуу дуучин Ж.Ариунжаргал буюу Ариугийн ‘Тал нутгийн охин’, Б.Билгүүн ‘Гэрэл’ дууны клипээ хүргэсэн. Харин тун удахгүй О.Бүжинлхамын шинэ клип цацагдана.

Фэйсбүүк: https://www.facebook.com/bproduction.mn/

Инстрагмм: https://www.instagram.com/bproduction.mn/

855
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл