Онцлох

Н.Номтойбаяр гишүүний хэргээ хаалгах хүсэлт олон нийтийн сайтаар ил болжээ

Таны сэтгэгдэл

УИХ, Засгийн газрын гишүүн асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “Худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан” байж болзошгүй тухай мэдээлэл өчигдөр цахим сайтуудаар тарсан билээ.

Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор Номтойбаяр өөрийн твиттеор хуудаснаа жиргээ оруулан “Хэвлэлийнхэн гүтгэж элийрэх нь дүүрч, @BuBaatarkhuu /ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү/-д, харин цагдаагийн байгууллага намайг худал ярьсан хэмээн гүтгээд, бүр яллаж, торгох гээд байгааг зөвшөөрөшгүй! Хэрэв эзэн нь апу Батсайхан болон @tolin555 зөвшөөрвөл @Lodoisambuu /Улаанбал нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу/ тай live улаан балдахад би бэлэн” гээд Мөрдөн байцаах албаны дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалд өөрийнхөө /Н.Номтойбаяр/ зүгээс энэ сарын 25 ны өдөр гаргасан хүсэлтийн хамтаар нийтэлжээ.

Энэ хүсэлтэнд: Г.Батхүү агсны хэрэгтэй холбогдуулж гэрчийн мэдүүлэг 3 удаа өгснөө дурдаад, хүсэлтийнхээ төгсгөлд, “Эрүүгийн хуулийн 21.2-т заасан зориуд худал мэдүүлсэн үндэслэлээр намайг яллагдагчаар татаж байгаа нь өөрөө худал бөгөөд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналаа Нийслэлийн Прокурорын газарт гаргаж өгөхийг хүсч байна” гэжээ.

800
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл