энтертаймент

Их хүлээлтийн эзэн Б.Билгүүн шинэ клипээрээ ГЭРЭЛ асаалаа

Таны сэтгэгдэл

Дуучин Д.Болд өөрийн 440Hz Records-н шинэ уран бүтээлчдийнхээ бүтээлээр ‘тэсрэлт’ хийсээр байна. ‘The voice of mongolia’ шоунд түүний багт байсан Б.Билгүүни буюу Billy Bay их хүлээлт үүсгэсэн шинэхэн клипээ цацлаа.

Түүнийг ‘Universe best songs-2015’ тэмцээний ялагч гэдгээр нь залуус илүүтэй танина. Тэрбээр төгөлдөр хуур, гитар тоглохоос гадна ая зохиох авьяастай уран бүтээлч бөгөөд ‘Гэрэл’ дууныхаа аяыг өөрөө зохиожээ.

Чөлөөт цагаараа ширээний теннис, хөл бөмбөг тоглодог залуу дуучны ‘Гэрэл’ клипийг Abrahams Creative Division бүтээсэн байна. Мөн бичлэгийг The Library Records бүтээсэн бөгөөд The Lemons хамтлагийн бөмбөрчин Өөжгий, төгөлдөр хуурыг Дооноо, Гитарчин Мөнх-Оргил, Swing Rotund хамтлагийн Оюунболд аргил гитарыг тоглосон байна. Дууны тохируулгыг  Upside Down Dog Studio, Alex Reverberi (USA) дууны эцсийн мастер тохируулгыг United Mastering – Warren Sokol (USA)-д хийжээ.

867
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл