нийгэм

Жаран настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ

0

 

Өчигдөр Улаанбаатар хотод 11:30 цагт орсон усархаг аадар борооны улмаас хэдхэн минутын дотор зарим газруудад нөхцөл байдал хүндэрчээ.

Тодруулбал, Баянзүрх, Налайх дүүрэг орчимд айл өрхүүд усанд автсан тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өглөө. Мөн автозамуудад ус зайлуулах хоолой байхгүйгээс үүдэж замын боржуур давсан үерийн усыг жижиг оврын автомашинууд туулахад бэрхшээл тулгарч буй юм байна.

Түүнчлэн өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 60 гаруй насны эрэгтэй хүн үерийн усанд автаж амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Энэ талаарх дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж байгаа ажээ.

Энэ сарын 20-нийг хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул үерийн аманд буусан айлуудыг холдон нүүхийг холбогдох байгууллагууд сануулж байгаа юм

Хөтлөгч М.Орхонтуул “Land-80“ авах болсон ч 8 сая төгрөг дутаад буй учир ард түмнээсээ хандив хүсчээ

Өмнөх нийтлэл

Д.Дагвадорж Хэнтийн сонгуульд хүч үзэх үү

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм