энтертаймент

Ж.Ариунжаргалын анхны клип өнөөдөр олны хүртээл болно

Таны сэтгэгдэл

“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн охин Ж.Ариунжаргал “Тал нутгийн охин” хэмээх содон нэртэй анхны шинэ дуугаа өнгөрөгч долоо хоногт фм, радиогоор цацсан билээ.

Тэгвэл өнөө орой 20 цагаас Төрийн соёрхолт, Дуучин Д.Болдын Youtube хуудаснаа албан ёсоор байршиж, клип нь цацагдах юм.

Уг дууны аяыг Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, шүлгийг реппер Quiza зохиосон бөгөөд 100 хувь амьд хөгжимтэй дуулжээ.

Дашрамд дуулгахад, Түүний шинэ дууг “The Voice of Mongolia” шоунд оролцож байхад нь дуучин Д.Болд зөвхөн түүнд зориулан бүтээж, өгсөн дуу гэнэ. Төрийн соёрхолт Д.Болд “Тал нутгийн охин” дуунд нь ятга хөгжмийн эгшгийн гайхамшгийг илүүтэй мэдрүүлэхээр  аялгууг нь зохиосон аж. 

587
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл