энтертаймент

Ж.Ариунжаргалын ‘Тал нутгийн охин’ дуу онлайн хөгжмийн бүх дэлгүүрт байршжээ

Таны сэтгэгдэл

Удам дагасан залуу дуучин Ж.Ариунжаргал тун удахгүй анхны клипээ олны хүртээл болгох гэж байгаа гэнэ. ‘Тал нутгийн охин’ дууг түүнд Төрийн соёрхолт, дуучин Д.Болд аялгууг нь зохиож, шүлгийг реппер Quiza зохиож өгсөн байна.

Түүний аавыг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гэдгийг хүмүүс андахгүй мэднэ.

‘The Voice of Mongolia’ шоуны шилдэг оролцогч Ж.Ариунжаргалын шинэхэн дуу нь өдгөө FM сонсогчдын хүртээл хэдийнээ болсон бөгөөд хөгжмийн онлайн бүх дэлгүүрт байршжээ.

Түүнийг ‘содон’ хоолойгоороо дуулахыг хүсэн хүлээж байсан гоёмсог дуугаа хэрхэн дуулсныг эндээс сонсоорой. Сүүлийн үед сонсогчид амьд хөгжмийг таашаах болсон тэгвэл ‘Тал нутгийн охин’ дууг дууч бүсгүй маань 100 хувь амьд хөгжимтэй дуулжээ.

822
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл