энтертаймент

Шинэ клип: Дуучин Д.Болдын ‘Зүүдний хаалган дээр’ цацагдлаа

Таны сэтгэгдэл

Хөгжимд дурлагч залуусын дунд хүлээлт үүсгээд байсан Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын ‘Зүүдний хаалган дээр’ дууны клип цацагдлаа.

Энэхүү дууны аяыг Д.Болд өөрөө хөглөсөн бол шүлгийг Болор цомын эзэн Мөнгөнхүүгийн Отгонбаяр тэрлэжээ. Мөн бичлэгийг The Library Records студид бичиж, 100 хувь амьд хөгжимтэй дуулжээ. 


Клипийг  TJ entertainment-д бүтээж, The Lemons хамтлагийн бөмбөрчин Өөжгий, төгөлдөр хуурыг Дооноо, Гитарчин Мөнх-Оргил, Swing Rotund хамтлагийн Оюунболд аргил гитарыг тоглосон байна. Дууны тохируулгыг  Upside Down Dog Studio,  Alex Reverberi (USA) дууны эцсийн мастер тохируулгыг United Mastering – Warren Sokol (USA), Клипний найруулагчаар Нямаа ажиллажээ. 

Хөгжмийн найруулгыг Төрийн шагналт, МУАЖ Н.Сувдын хүү гитарчин Мөнх-Оргил хийжээ.

Ингээд шинэхэн клипээ жаргаж, сонсоорой та бүхэн минь.

Дашрамд сонирхуулахад, ‘Зүүдний хаалган дээр’ дуу нь FM сонсогчдын хүртээл болсон даруйдаа чартуудыг тэргүүлж эхэлсэн юм.

820
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл