энтертаймент

‘Питер Пэн’ хүүхдийн мюзиклыг Бродвэй театрын албан ёсны эрхтэй тоглуулах гэж байна

Таны сэтгэгдэл

‘Питер Пэн’ хүүхдийн мюзиклыг Бродвэй театрын албан ёсны эрхтэй тоглуулах гэж байна.

Монголд анх удаагаа тавигдаж байгаа дэлхийн сор болсон бүтээлийг ‘Торгоны зам’ сангаас санаачлан үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ.

Тус жүжгийн ерөнхий найруулагчаар жүжигчин Э.Мөнхтөр ажилласан юм. Мөн ‘Питэр Пэн’ хүүхдийн туслах найруулагч Б.Чинзориг, хөгжмийн найруулагч М.Болд, дууны найруулагч Ш.Мөнхбаяр, бүжиг дэглээч Р.Ариунтунгалаг, ерөнхий зураач Д.Лхагвадоржийн удирдсан тайзны зураач, мужааны баг, хувцасны зураач дизайнер Б.Нинжинзаяа, Ч.Ууганбаяр болон оёдол эсгүүрийн салон гээд олон хүн ажиллажээ. Түүнчлэн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн 5-р сургууль, Нарлаг зуслан, Хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн Улаанбаатар чуулга, ‘Монгол циркус’, ‘Плэй’, ‘White arch’ студи зэрэг олон байгууллага, уран бүтээлчид хамтран ажиллаж ийнхүү үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болсон байна.

‘Питер Пэн’ хүүхдийн мюзикл нь энэ сарын 24-нээс эхлэн тайзнаа тавигдана.

753
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл