энтертаймент

Шинэ үеийнхэн ‘Жаргалтай байх нь чухал’ шоу тоглолтоор үзэгчдийг жаргааж байна

Таны сэтгэгдэл

‘Шинэ үе’ продакшн намар цагийн тоглолтын хөшгөө ‘Жаргалтай байх нь чухал’ шоугаараа нээгээд 10 хонож байгаа билээ. Өдөр бүр 19:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа тавигдаж байгаа уг шоу тоглолт үзэгчдийг жаргааж байгаа гэнэ шүү.

Тус шоу тоглолтыг үзсэн үзэгчдийн сэтгэл тун өндөр байгаа бөгөөд Шинэ үеийнхнийг урмын үгээр мялаах фэнүүдийн цуваа тасрахгүй байгаа аж. Тухайлбал, ‘Жаргалтай байх нь чухал’ шоу тоглолтыг үзсэн үзэгч Анука ‘Би маш сайхан тоглолт үзлээ. Гэгээлэг бүхнийг сануулж, бараан бүхнийг анхааруулж байдаг хүч чадал эв нэгтэй хамт олонд баярлалаа’ гэв.  Мөн тус хамтлагийн фэн Пүрвээ ‘Стрессийг минь тайлж чадсан сайхан тоглолт боллоо’ хэмээн чин сэтгэлийн үгээ илгээжээ.

Уншигч та бүхнийг ‘Жаргалтай байх нь чухал’ шоу тоглолтод хүрэлцэн ирж стресс, ядаргаагаа тайлахыг урьж байна.

Тоглолтын тасалбарыг www.Ticket.mn-ээр захиалаад 1900-1800 үнэгүй хүргүүлэх боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 90220000, 94560000  утаснаас лавлаарай. 

842
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл