нийгэм

Монголын брэнд дэлхийд гарах эхний алхам

0

Монголд анх удаа Төрийн болон төрийн бус байгууллагууд, ОУ-н байгууллагууд, Бизнесийн байгууллагууд, Гадаад улсын бизнес эрхлэгчид, ЖДҮ-н холбоодууд, нийгэмлэгүүд нэгдэж ЭКСПОРТЫН ЧИГ БАРИМЖААТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ-г тодорхойлохоор “ЭКСПОРТ МОНГОЛ 2019” Олон улсын бизнес форум үзэсгэлэн худалдааг 2019 оны 10 сарын 28, 29 өдрүүдэд Корпорейт Конвеншн Центрт зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд 50 гаруй гадны зочид төлөөлөгчид, 100 гаруй төрийн болон төрийн бус байгууллага мэргэжлийн холбоод,  800 гаруй  аж ахуйн нэгж бизнесийн төлөөлөл бүхий 1000 орчим байгууллага хувь хүн оролцоно.

ЧУУЛГАНЫ ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  1. “Экспорт монгол-2019” бизнес форум
  2. “Экспорт монгол-2019” үзэсгэлэн худалдаа
  3. “Экспорт монгол-2019” сургалт семинар
  4. “Экспорт монгол-2019” танилцах туршлага судлах аялал

ТУС ЧУУЛГАНААР:

  • Үндэсний үйлдвэрлэгчид бизнес эрхлэгчид гадаад хамтын ажиллагаат байгууллагуудын төлөөлөл нэг доор цугларан Экспортын талаар Монгол улсын төрөөс баримталж буй бодлого шийдвэртэй танилцах
  • Экспортод гарч буй үйлдвэрлэл эрхлэгчдийн тэргүүн туршлагаас суралцах
  • Экспортын талаар олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр экспортын баримжаатай үйлдвэрлэлийн санхүүжилт зэрэг мэдээллүүдийг нэг дороос авч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх 
  • Асуудал, бэрхшээлийг Бодлого, Хууль эрх зүйн орчин, Санхүүжилт, Хил гааль, Татвар зэрэг чиглэлээр тодорхойлох.
  • Бизнес эрхлэгчдэд дутагдаж буй менежмент, бүтээгдэхүүний чанар, экспорт ба гадаад худалдааны мэдлэг, гадаадын компаниудтай холбоо харилцаа тогтоох боломжуудыг олж авах.
  • Хуралдаан, хэлэлцүүлгийн үр дүнд Засгийн газарт салбарын мэргэжилтнүүд болон хувийн хэвшлийн санал зөвлөмж нэгтгэгдэн хүргэгдэх.
  • Түүнчлэн, энэхүү арга хэмжээ нь экспортлогчид болон гадна дотны хөрөнгө оруулагчид санхүүжүүлэгчдыг хооронд нь уулзуулах,танилцуулах (networking) болон харилцан бие биенээсээ суралцах боломжийг олгох юм. 
  • Экспортын цогц зөвлөгөө авна
  • Үйлдвэрлэл эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
  • Дэлхийн стандартуудаас сурах, туршлага солилцох боломжийг олгоно
  • Гадаад худалдааны талаар тодорхой ойлголт өгнө
  • Монголын брэнд бүтээгдэхүүнүүдийг хүлээж буй зах зээлийн талаарх танилцуулгыг авна /Канад, АНУ, Япон гэх мэт /
  • Гадаад хамтын ажиллагаат байгууллагууттай харилцан ашигтай хамтран ажиллах гэрээ хэлцэл хийгдэнэ.

ЧУУЛГАНД ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН:

Төр засаг, мэргэжлийн холбоод:

  1. Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам
  2. Гадаад Хэргийн Яам
  3. Үндэсний хөгжлийн газар
  4. Монгол улсын Хөгжлийн банк
  5. Жижиг Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сан болон бусад төр засгийн байгууллага
  6. Монголын брэндийн зөвлөл
  7. Экспорт Олон Улсын Худалдааны Төв

Гадаадын төлөөлөгч, ОУ-н байгууллага, төсөл хөтөлбөрүүд

АНУ-ын төрийн болон бизнесийн төлөөлөл

Дэлхийн банк, GIZ болон МУ-д хэрэгжиж байгааЖДҮ, Экспортын чиглэлийн төслийн төлөөллүүд

Япон улсын Шизүока мужийн Жижиг Дунд Бизнесийн Холбоо /50000 гишүүнтэй/

Шизүока мужийн Олон Улсын Бизнесийн Нийгэмлэг

Япон улсын Арьс Шир Боловсруулах Үйлдвэрийн Холбооны дэд ерөнхийлөгч болон бизнесийн төлөөлөл

Япон улсын Гутал үйлдвэрлэгчдийн Холбооны Ерөнхийлөгч бизнесийн төлөөлөл

Солонгосын бизнесийн төлөөлөл

Туркийн бизнесийн төлөөлөл

Казакстаны бизнесийн төлөөлөл

Итали улсын худалдааны танхим бизнесийн төлөөлөл

Норвеги улсын Жижиг Дунд Бизнес эрхлэгчдийг Дэмжих Нийгэмлэгийн төлөөлөл

Австралийн Чембэр

Америкийн Чембэр

Аж ахуйн нэгж, бизнесийн салбар, судалгаа шинжилгээний байгууллагууд

  1. Хөнгөн Аж Үйлдвэрийн салбарын байгууллагууд
  2. Хүнс хөдөө аж ахуйн салбарын байгууллагууд
  3. Худалдаа үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүд
  4. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын төлөөлөл
  5. Их дээд сургуулийн бизнесийн салбар сургуулиуд
  6. Монголын  арилжааны банкууд, хөрөнгө оруулалтын сангууд
  7. УБТЗам
  8. Авиа компаниуд
  9. Бусад

Дэлгэрэнгүй мэдээлэл:  exportmongolia.org

9503-3019

Forex-ийн үнэгүй сургалт явагдаж байна

Өмнөх нийтлэл

МАН Тэлээ хурга-нуудаасаа цэвэрлэгээ эхлээсэй

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм