энтертаймент

Төрийн соёрхолт дуучин Д.Болд ‘440Hz records’-ын албан ёсны нээлтээ хийнэ

Таны сэтгэгдэл

Шинэлэг бүхнийг сэдэгч ‘Камертон’ хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин, ‘Voice of Mongolia’ шоуны шүүгч, дуучин Д.Болд өөрийн ‘440Hz records’-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэхээр зэхжээ.

Түүний ‘440Hz records’-ын нэрнийн утгыг тайлбал, хөгжмийн ля нот хамгийн цэвэр, тунгалаг дуугардаг. Өөрөөр хэлбэл, 440 герцээр хэлбэлзэж дуугардаг гэсэн үг юм. Уран бүтээлээ цэвэр тунгалаг өнгөөр сонсогчдоо хүргэхийг гол зорилгоо болгон энэхүү нэрийг хайрласан байна.

Тун удахгүй дуучин Д.Болдын шинэ уран бүтээл хүрэхээс гадна ‘Voice of Mongolia’ шоунд түүний багт байсан дуучдын хэн ч, хаана ч сонсож байгаагүй гайхалтай дуунууд олны хүртээл болно.

Одоогоос 13 жилийн өмнө дуучин Болд өөрийн ‘B Production’-ыг үүсгэн байгуулж, хэд хэдэн авъяаслаг уран бүтээлчдийг хөгжүүлэн олны танил болгосон билээ. Тухайлбал, дуучин Маралжингоо, Эгшиглэн, Агиймаа, ‘Гурван охин’ хамтлаг, ‘Бид4’ хамтлаг, Шоо хамтлаг /Опозит/ нарын уран бүтээлийг сонсдоггүй залуус гэж үгүй. Тэдний дуулсан уран бүтээл болгон нь хит болдог гэдгийг уншигчид андахгүй мэднэ.

Тэгвэл энэ удаад түүний тэсрэлт  хийж олны танил болгох шинэ уран бүтээлчдийг танилцуулж байна.

Ариунжаргал

Бүжинхлам

Идэрмаа

Ганбилэг

716
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл