энтертаймент

Өнөөдөр гитарчин Өөжгийгийн ‘Чи над шиг дурлаж чадах уу’ тоглолт болно

Таны сэтгэгдэл

Бид бүхний сайн мэдэх үе үеийн хит “Хайрын бурхан”, “Чи минь”, “Дурлаж бичсэн шүлэг”, “Эрчүүд”, “Хайртай гэхээсээ өмнө” зэрэг дуунуудын зохиолч Никитон хамтлагийн хөгжимчин, Пентатоник наадмын таван удаагийн шагналт ая зохиогч, продюсер Өөжгий буюу Д.Өлзий-Орших алдарт хайрын уянгалаг дуунуудын ертөнцөөрөө фэнүүдээ өнөөдөр аялуулна. Түүний тоглолт Улаанбаатар Паласын концертын их танхимд өнөөдөр, маргааш гээд хоёр өдөр болох юм. 

Тус тоглолтонд Монголын түүхэнд домог болсон таван BOYBAND-ын төлөөлөл болох;
1.Сүнс-Лхагваа
2.Камертон-Ганаа
3.Номин Талст-Дээгий
4.Салхи-Насаа
5.Guys-Мийгаа 

Мөн Никитон, Мотив, 4men зэрэг хамтлагууд, Харангын Лхагваа, Монголын поп хөгжмийн гайхамшигт дива нар болох Сараа, Ариунаа,Алтаа, Наран, Сэрчмаа, Анхмаа нар болон дуучин Одноо (The Lemons) Наагий, Наки, Энгүүн зэрэг энэ цаг үеийн сор болсон шилдэг уран бүтээлчид оролцож, бүтэн тоглолтын турш амьд хөгжмийн гайхамшигийг үзэгч та мэдрэх болно.

638
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл