энтертаймент

Мөрөөдлийн театрын ‘Галзуу хот’ шоуны хаалтын тоглолт эхэллээ

Таны сэтгэгдэл

“Мөрөөдлийн театр” намар цагийн тоглолтын хөшгөө “Галзуу Хот” шоугаар нээсэн билээ. Тус шоугаар муу муухайг харахгүй, сонсохгүй, хэлэхгүй, үйлдэхгүй байхыг уриалсан. 

Мөнгө хүнийг хэрхэн өөрчилсөн, хууль хэрхэн үнэгүйдэж байгаа, ёс зүй хүн чанар хаана хэрхэн үгүй болж байгааг эхний хэсгээ харж болно. Харин дараагийн хэсгээс хүний сэтгэл хичнээн агуу болохыг харуулсан уг шоуны хаалтын тоглолт эхэллээ.

Бага насны хүүхэд бус насанд хүрэгчдэд зориулсан энэхүү шоу драмын чимэг нь уран бүтээлч эмэгтэйчүүд байлаа. Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн чадварлаг жүжиглэлт,  дур булаам хувцаслалт нь эрчүүдийн харааг эрхгүй булаах болно. 

Тоглолтын тасалбар Бельэтаж: 15000 төгрөг Партер: 18000 төгрөг гэсэн сонголттой байгаа аж. Мөн www.Ticket.mn-ээр тасалбараа захиалах боломжтой.

698
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл