нийгэм

Энэ жил 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгохгүй

Таны сэтгэгдэл

1072 хувьцааны ноогдол ашгийн талаар иргэдийн дунд хүлээлт их байгаа билээ.

Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн оны 807 тэрбум төгрөгийн ашгаараа хөрөнгө оруулалт хийхээр болов. Энэ учир шалтгааны улмаас 2019 онд иргэдийн 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилахгүй гэсэн шийдвэрийг гаргасан талаар мэдээгүй иргэд их байна.

Тэгвэл энэхүү хувьцааны талаар мэдээлэл өгөхдөө, энэ оны 4 дүгээр сарын 29-ний ТУЗ-ын гишүүдийн хуралдааны шийдвэрээр 1072 хувьцааны ноогдол ашгийг хуваарилахгүйгээр шийджээ. Хувьцааны ноогдол ашгийг Засгийн газрын удирдамжийн дагуу төмөр замын бүтээн байгуулалтанд зарцуулахаар болжээ.

591
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл