нийгэм

Д.Цогт: “50,000 хүний суудалтай стадион барьчихаач дээ төр минь… Жилдээ ядаж нэг удаа жинхэнэ нээлт хийе л дээ“

0

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдөр өнөөдөр тохиож буй билээ. Монгол түмэн наадмын нээлтээ өргөн дэлгэр хийж дэнж хотойтол наадаж эхэлсэн ч зарим нэгэн шүүмжлэл наадмын өдрүүдийг тойрч гарсангүй. Наадмын нээлтийг учир дутагдалтай болсон талаар зарим нэгэн наадамлагчид үзэл бодлоо илэрхийлж байгаа юм.

Анх 1990 онд “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр Монгол түмний сэтгэлд хоногшиж үлдсэн Монголын кино урлагийн нэрт найруулагч Г.Доржсамбуу агсан Монгол наадмын анхны тавилтыг найруулж байжээ. Үүнээс хойш 20 гаруй жил өнгөрсөн ч 90 оны тэр наадмын нээлтийн хэв маяг огт өөрчлөгдөлгүй өнөөг хүрсэнд Г.Доржсамбуу агсаны хүү найруулагч Д.Цогт сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ.

Тэрээ: “Монгол наадмын нээлт ямар байх ёстой вэ? 1990 оны анхны ардчилсан наадмын нээлтийг миний аав найруулагч Г.Доржсамбуу найруулж, 9 хөлт цагаан туг залах,ерөнхийлөгч цагаан эсгий дээр алхах, 9 шарга морь бүхий торгон цэргүүд зэрэг Монгол наадмын төрийн хэвшмэл дэг жаяг болсон одоогийн ёслолыг санаачилснаараа төрд үнэлүүлж 4 өрөө байраар шагнагдаж байлаа… 21-р зуунд бид наадмын нээлтээрээ яг л тэр хэвээрээ л… Сэвжид гуайн бүжгүүдийн хэсэг, цэргүүд болон хүүхдүүдийн хайрцаг, рок поп, нийтийн дуучид, Мобиком ТЭЦ-4 ийн ажилчдын жагсаал.
Яг үнэндээ Наранбаатар байна уу Найдандорж байна уу найруулагч, найруулгадаа учир нь байхгүй байгаамаа.Нар эгц туссан хэдхэн эгнээтэй, задгай стадион нь үзүүлж харуулах зүйлийг нь хэвшмэл болгочихоод байгаа юм. Шөнө нээлт хийх гэхээр, сайн цагт эхлэх төрийн дэг байгаа болохоор 11 цагтаа л цаашдаа ч эхэлж л таарна. Гэрэл, тусгай эффектүүд, утаа, дэлгэц зэрэг орчин үеийн шоуны ололтуудаар огшоодог болсон дэлхий шүү дээ. Тэрнээс дээлтэй хэдэн оюутан унь хана барьж хэдэн жил гүйх юм бэ? Үргүй зардлаа хэмнээд, хэдхэн улс төрчийн оффшор дансны мөнгөөр 50 мянган хүний суудалтай дээвэртэй стадион барьчихаач дээ төр минь. Ядаж 50 мянган хүн нээлт үзэг л дээ.Тэгээд жилдээ нэг удаа жинхэнэ нээлт хийе л дээ…“ хэмээн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн байна.

www.Seen.mn

“Хөдөлмөрийн гавъяаны улаан туг“-ийн одонт С.Амармандахын үзэсгэлэнт гэргий /Фото/

Өмнөх нийтлэл

Өнөөдөр гал голомтоо бадрааж буй УДЭТ-ын жүжигчид Г.Алтангэрэл Г.Номуун нарын гэрэл зургуудаас хүргэе

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм