Англи хэл
Сургамж: Хэл сурахдаа гарын авлага биш багшийг ол
1991 оноос дэлхийн хэл болсон англи хэлийг зайлшгүй суралцах ёстой учир нэн тэргүүнд сурахаар сонгосон юм. Надад хэн ч зааж сургаагүй ба дүрэм, дуудлага гээд бүх зүйл толгой эргүүлж би хэзээ ч сурахгүй нь л гэж бодож байлаа. Энэ үед эцэг эх маань хувийн Англи хэлний багш хөлсөлсөн. Би 13 настай байсан багш маань үнэхээр гайхалтай байсан юм. Тэр надад хэл сурахыг заагаад зогсохгүй өөрийн гэсэн аргачлалаа олоход тусалсан.
Ингээд би англи хэл дээр ном уншиж эхэлсэн. Өдөр бүр ном уншиж, кино үзэн, уншсан ном үзсэн киногоо ярих дадал хийж 2 жилийн дотор гайхалтай үр дүнд хүрсэн юм. 15 нас хүрэхдээ Англи хэлээр чөлөөтэй ярьдаг, Америк аялгыг сурсан байсан.
“Боловсрол гэдэг бол хаа сайгүй дагадаг үнэт баялаг юм.” ‒ Chinese Proverb
Франц
Сургамж: Хэл гэдэг дэлхий ертөнцийг бүхэлд нь таних хаалга юм. Тиймээс хаалганы харуулыг холдуул.
Франц хэлийг, Англи хэлтэй зэрэг сурж эхэлсэн ба мөн адил олон асуудалтай тулгарсан. Гэхдээ 14 наснаас бүх зүйл өөрчлөгсдөн. Оройн хоолныхоо дараа 2 цаг Франц телевиз үздэг байсан. Мөн адил 15 нас хүрэхэд Франц хэлээр чөлөөтэй ярьдаг болсон. 2010 онд Парис руу нүүж 3 жил амьдрахдаа Францын соёл, урлаг, уламжлал, хоол зэрэгтэй танилцан үнэхээр их бахархсан.
“Хэл бол соёлд хүрэх замын газрын зураг.” – Rita Mae Brown
Герман
Сургамж: Өөрт тохирсон арга барилаа олчихсон бол ямар ч хэлийг сурах боломжтой. Хэл сурах хүн бүрт тохирсон шилдэг арга гэж байхгүй. Өөрт хамгийн үр дүнтэй аргыг олох хэрэгтэй. Бүгдийг нь туршаад үз.
Герман бол өөрөө биечлэн сурсан анхны хэл. Эмээгийнхээ шүүгээнээс олсон тоостой дүрмийн номыг дэлгэж бүтэн 2 сарыг зарцуулсан. Хуудас эргүүлэх тутам учир утгагүй дүрмээр бөмбөгдүүлж маш хурдан сэтгэлээр унаж залхаж байсан.
Үүний дараагаар 4 хэл дээр Телевизын сурталчилгаа үзэхээр шийдсэн. Энэ явцад шинэ арга барил эзэмшсэн. Энэ юу вэ гэхээр: Тухайн хэлийг хөгжилтэй маягаар үндсэн хэв шинжийг нь шингээж сурах юм. Надад маш богино хугацаанд үр дүнгээ өгч байсан. Нэг жил хагасын хугацаанд уг арга барилаар хичээллэж амралтаараа Германчуудтай уулзлаа. Тэд “Wie kannst du so gut Deutsch?!” /Та Германаар яаж ийм сайн ярьж сурсан юм бэ/ гэж дахин дахин гайхан асуусан асуултыг би одоо ч тод санадаг. Уг асуулт Герман хэлийг үнэхээр сайн сурсан гэдгээ өөртөө батласан сайхан явдал болсон билээ. Үүний дараагаар урам зоригтойгоор унших үйл хэрэгт ханцуй шамлан орсон. Хэл гэдэг миний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсоор л байна.
“Зөвхөн түүний ойлгох хэлээр ярьж буй бол тэр толгой дохино. Харин эзэмшсэн хэлээр нь ярьж буй бол түүний зүрхэнд хүрнэ.” ‒ Nelson Mandela
Испани
Сургамж: Хэл сурахдаа өөрийн унаган хэлтэй нягт холбох хэрэгтэй. Төстэй хэлийг судалж байгаа бол шууд ярьж эхлэхийг зөвлөе. Төсөөлснөөс ч хялбар байх болно.
Испани, Итали хэлүүд бол эгч дүүс. Төстэй маш олон талтай мөртлөө хоорондоо ялгаатай. Итали хэл мэддэг бол Испани хэл сурах хамгийн хялбар арга бол үг бүрийн ар талд “s” холбоос нэмэх. Бүтцийн хувьд адил ч гэлээ дуудлага, аялага, хэлцүүдээрээ ялгаатай. 2007 онд Барселонад солилцоогоор очсон. Ингээд Испани хэл мөн амьдралын минь нэгээхэн хэсэг болсон юм.
“Гадаад хэл мэдэхгүй хүн юуг ч мэдэхгүй.” ‒ Johann Wolfgang von Goethe
Голланд
Сургамж: Ямар хэрэггүй хэр гэж хаана ч байхгүй. Хэзээ нэгэн цагт үр шимээ өгөх болно. Тиймээс сурсан зүйлээ бусдаар шүүлгэх хэрэггүй. Өөрийн сонирхол, итгэл үнэмшил гэдэг хамгийн үнэт зүйл.
Хойд Сардинийн зусланд Лотте гэх Голланд охинтой танилцсан юм. Тэр англиар сайн ярьж чаддаггүй ба бид хоёул харилцааны асуудалтай тулгарч байсан. Бид хамтдаа гайхалтай цаг мөчийг хамтдаа өнгөрөөсөн хэдий ч нэг л зүйл дутагдалтай байсан. Тэр мэдрэмж намайг зовоож байсан учир би Голланд хэл сурахаад сэтгэл шулуудсан юм. Лотте надаас явсан ч Голланд хэл надтай хамт үлдсэн. Хүмүүс Голланд бол ямар ч ашиггүй хэл, Тэд бүгд англиар ярьдаг гэж хэлсэн ч бий шийдсэн байсан. Найзууд маань ном, сэтгүүл авчирч өгдөг байлаа. Эрт орой хэзээ нэгэн цагт би хэлээ ашиглана гэдгээ сайн мэдэж байсан. Одоо би өдөр бүр байрны найзтайгаа Голландпаар ярилцдаг. Голландаар ярих, улам бүр мэдлэгээ өргөжүүлэх маш тустай, сонирхолтой, хялбар санагддаг. Хэл сурахад заавал тухайн оронд нь очих ёстой гэх хуучны сургааль үнэн биш гэдгийг та бүхэнд захих байна.
“Хүссэн цагтаа, хүссэн зүйлээ хүн бүр сурж чадна. Чадсандаа талархах цаг ирнэ гэдгийг амлая.” ‒ Sarah Caldwell
Швед
Сургамж: Муу зуршлаас зайлсхийхийн тулд нэн тэргүүнд дуудлага дээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Уян хатан бай. Тухайн хэлний өвөрмөц онцлогод тулгуурлахыг зөвлөе.
Миний Итали найз охин төрсөн өдрийн бэлэгт Швед хэлний сургалтын эрх бэлэглэснээр сурж эхэлсэн. Швед дууны өвөрмөц аялга гайхалтай сонсогддог байсан ба анхлан суралцагчдад ойлгоход үнэхээр бэрх байлаа. 2004 онд Стокгольм хотод очиж Шведийн соёлтой танилцсан. Ихэвчлэн Норвегиудтай хамтарч кино үзэн, ном уншиж хэлээ сурж байлаа. Та Швед хэл мэддэг бол Скандинавын орнуудын хаана ч очсон таныг ойлгох болно.
“Өөр хэл сурах нь хоёр дох сэтгэлгээг эзэмших явдал юм.” ‒ Charlemagne
Орос
Сургамж: Шантрах үедээ урам зориг өгөх ямар нэгэн зүйлийг үргэлж олж чаддаг бай. Тухайн улсад оч, хэн нэгэнтэй уулз, кино үз, бичлэг хий. Аль нэг нь үр дүнгээ өгөх л болно.
Эдгээр бүх явдлын дараа ямар нэгэн шинэ зүйл сурах хүсэлдээ тулгуурлан Орос хэл ер бусын санагдсан. Гайхалтай, тансаг, бас төвөгтэй. Орос хэл сурах нь математикийн хэцүү бодлогын хариуг олохтой ялгаагүй санагддаг. Надад туслах хэн ч байгаагүй ба сурж эхлэснээс хойш 8 сарын хугацаанд Орос хэл сурах нь алдаа мэт санагдаж эхлэв. Надад ямар ч ахиц дэвшил байгаагүй. 3 жилийн турш хийж чадаагүй ба нэг өдөр YouTube дээр Орос хэлээр ярьж буй бичлэг байршуулснаар гайхалтай зүйл болсон юм. Маш олон хүн урам өгсөн сэтгэгдэл үлдээнэ гэж төсөөлж байсан. Оросууд ч өөрсдийн хэлээ хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс Орос хэлээр ярьж буй нэгнийг баяртайгаар сонсдог ажээ. Үүний дараагаар тогтмол Оросоор ярьж, дүрмийн ээдрээтэй зангилааг тайлж аажим аажмаар сайжирч эхэлсэн юм.
“Боловсрол гэдэг бол хаа сайгүй дагадаг үнэт баялаг юм.” ‒ Chinese Proverb
Португали
Сургамж: Хоёр хэлийг нэгэн зэрэг сурах нь цагаа зохицуулах, эерэг сэтгэлгээтэй байх сайн талтай.
Хятад, Португали хэлийг яг зэрэг сурж эхэлсэн. Хоёр хэлийг хэзээ ч зэрэг сурж байгаагүй учир өөртөө маш нарийн зааварчилгаа өгсөн. Португали хэлийг Испаний адил аяндаа л сурчихсан. Дуудлагын хувьд төвөгтэй учир их анхаарлаа хандуулсан. Өргөлтгүй эгшигүүдийн дуудлага хэцүү, мөн гийгүүлэгч нь дараалсан учир их төвөгтэй байсан. Португали хэл заримдаа Орос хэлтэй адил сонсогддог. Европын ихэнх оронд Португали хэлийг өргөн хэрэглэдэг. Би суралцах хэлээ сонгодоггүй, хэл намайг сонгодог.
“Хэл гэдэг бодол санааг гүйлгэж, улам өргөжүүлэх сэтгэлийн цус юм.” ‒ Oliver Wendell Holmes
Польш
Сургамж: Аялал гэдэг бол хамгийн гайхалтай багш. Чадах чинээгээрээ аял. Энэ дэлхий ертөнцийг хаалгыг нээж, шинэ хэл сурах боломж болно.
2012 онд хоёр дахь удаагаа Польш оронд зочлохдоо соёл болоод хүмүүсд нь дурласан. Бусад хэл сурсан техник нөлөөлсөн үү? Ямартай ч 2012 оны зуны амралтаар Польш залуу Михайлтай уулзан хэлний 7 хоногийн солилцоог бий болгосноор шууд л ярьж эхэлсэн. Хэрэв славян хэл сурж байгаа, өөр хэл мэддэг бол дараах арга барилыг санал болгоё. Орос, Польш хэл ялгаатай олон тал байдаг ч бүтцээрээ ижил учир сурах явцад ихээхэн дөхөм болно. Жилийн дараа гэхэд Польш хэлээр харьцангүй чөлөөтэй ярьдаг болсон байсан ба Польшд айлчлах айлчлалаараа Михайлтай YouTube дээр бичлэг хийж байршуулсан. Уг бичлэг олны анхаарлыг ихээхэн татаж жилийн дараа Польшийн сэтгүүлд ярилцлаг өгсөн.
“Нэг хэл амьдралын замыг зааж өгдөг бол хоёр хэл хаалга бүрийг нээж өгдөг.” ‒ Frank Smith
Хятад
Сургамж: Хүмүүсийн үгэнд бүү сүрд.
Хятад хэлийг сурна гэдэг маш хэцүү гэдгийг өмнө олон сонсож байсан. Хэзээ ч үүнийг сурна гэж бодож байгаагүй. Youtube-д байршуулсан анхы бичлэг ихээхэн амжилт олсны дараагаар өөрийгөө шинэ зүйлд сорих хүсэлдээ дийлдсэн юм. Өөрийн арга барилаараа хятад хэлийг сурж эхэлсэн ба маш олон шинэ сорилттой тулгарсан. Хятад хэлийг бие даан сурах боломжгүй гэж хүмүүс захиж хэлвэл худлаа гэдгийг баталж байна. Төвөгтэй асуудлууд олон байсан ч хялбар зүйл ч бас байсан. Хятад хэл сурснаар гайхалтай соёлтой танилцахаас гадна ярьж эхлэхэд хятадууд үнэхээр гайхан шагших болно.
“Миний хэл сурах хүслийн хязгаар бол ертөнцийн хязгаар юм.” ‒ Ludwig Wittgenstein
Япон
Сургамж: Зарим хэл цоо шинэ боломж. Уян хатан байж сурах арга барилаа ол. Хэрэв бүтэхгүй бол өөрчлөөд үз. Битгий бууж өг. Битгий шантар.
Шинэ сорилтод бэлтгэж Япон хэл сурж эхлэхдээ ийм хүндрэлтэй гэж төсөөлөөгүй. Япон хэлний бүтэц миний сурсан бусад хэлнээс тэс өөр байсан учир энгийн өгүүлбэрийг ч ойлгохгүй байлаа. Эхэндээ энэ асуудал түр зуурынх л гэж бодож байлаа. Ингээд тогтмол ярьж эхлэхээр шийдсэн ч ердийн тохиолдол байгаагүй. Япон хэл сурна гэдэг миний амьдралын хамгийн том сорилт болсон. Удахгүй Япон орныг зорино гэдэгтээ итгэлтэй байна. Өөрийн арга барилаа олж тухайн хэлийг сайн сурах болно.
“Өөр өөр хэл гэдэг бол амьдралын өөр өөр дүрслэл юм.” ‒ Federico Fellini
Дүгнэлт
Гадаад хэлийг сурах арга барилыг олж авсан маань биний амьдралдаа олж авсан хамгийн чухал зүйл гэдгийг ямар ч эргэлзээгүй хэлэх болно. Хэл сурна гэдэг сэтгэл хөдөлгөм туршлага болно. Гэртээ зүгээр л хоосон ширээ ширтэж суусан бол үүнийг хэзээ ч хийж чадахгүй байлаа. Би өөрийн амьдралын хэв маягаа олсон.
Олон хэлээр ярьдаг байхад заавал сэтгэх чадвар өндөр түвшинд хөгжсөн байх шаардлагагүй. Хэл сурах гэдэг бол өөрийн хувийн зан чанараа олон талаас нь олж харан, нээн илрүүлж, хүний мөн чанарын гайхалтай олон янз байдлыг олоход тусалдаг бусдыг болон өөрийгөө хайрлах урлаг юм. “Яагаад ийм олон хэл сурсан юм бэ?” гэж хүмүүс надаас асуухад би үргэлж нэг л хариулт өгдөг: “Би хэл суралгүйгээр амьдарч чадахгүй. Хэл сурах нь амьдралыг илүү гайхалтай болгодог”
Эх сурвалж: Babbel.com
Сэтгэгдэлүүд