энтертаймент

‘Галзуу хот’ шоу драмын улаан хивсний ёслол болно

Таны сэтгэгдэл

Мөрөөдлийн театрын хамт олон намар цагийн тоглолтын хөшгөө ‘Галзуу хот’ шоу драмаар нээсэн.  Тэгвэл өнөөдөр 18:00 цагаас баруун 4 зам МҮЭСТОрдонд албан ёсны нээлт буюу улаан хивсний ёслол болох гэж байна. Энэхүү улаан хивсний ёслолын үеэрээ хүрэлцэн ирсэн зочдоосоо азтан тодруулж 5 хосыг жүжгийн урилгаа бэлэглэх гэнэ.

Тус шоу драмаараа сайнаасаа илүү саар нь давамгайлаад буй энэ цаг үеийн нийслэлийн өнгө төрхийг харуулах гэнэ шүү. Үзэгчдэд инээд бэлэглэхийн сацуу хүн бүхэнд мессеж өгөхийг зорьж буй нь тэдний хөдөлмөрч бүтээлч байдлыг нь илтгэх мэт.

Тоглолтын тасалбар Бельэтаж: 15000 төгрөг Партер: 18000 төгрөг гэсэн сонголттой байгаа аж. Мөн www.Ticket.mn-ээр тасалбараа захиалах боломжтой.

670
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл