нийгэм

Аварга, арслан тэргүүтэй 240 гаруй бөх бүртгүүлжээ

0

Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227 жил, Их монгол улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн улсын баяр наадамд уламжлал ёсоор хүчит 512 бөх барилдана. 

Наадамд барилдах бөхчүүдийн бүртгэл өчигдөр/07.08/ эхэлсэн.  Өчигдөр оройн 18 цагийн байдлаар улсын аварга, арслан, гарьд тэргүүтэй 240 гаруй бөх бүртгүүлээд байгаа талаар МҮБХ-оос мэдээллээ.

Бүртгэл өнөөдөр 09:00-18:00 цагийн хооронд Спортын төв өргөөнд үргэлжилнэ. Улсын наадамд барилдах бөхчүүд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай бөгөөд цолны үнэмлэх, 2 хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм байна.

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өмнөх нийтлэл

Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм