нийгэм

Хошууч генерал Б.Хурцын хамгаалагч нарын машиныг мөргөсөн ослыг шалгаж байна

0

Энэ сарын 23-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал мөрдөн байцаалтад буцах шийдвэрээр өндөрлөсөн билээ.

Тухайн шүүх хурал тараад оройн 18.00 цагийн орчимд шүүхийн гадна эмх замбараагүй байдал үүссэн юм. Энэ үеэр Б.Хурцыг хамгаалахаар ирсэн хамгаалагч нарын машины араас санаатайгаар мөргөсөн осол гарсан тухай эх сурвалж мэдээлж байна.

Уг ослыг ямар хүн үйлдсэн болох нь одоогоор тодорхойгүй байгаа гэх бөгөөд ослыг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Эзэнтэй ноход илүү аюултай

Өмнөх нийтлэл

“Гурван даргад ашиглуулчихлаа” гэж таван гишүүн гомдолложээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм