зөвлөгөө

Долоо хоногийн өрнийн зурхайгаа сонж

0

ХОНЬ

Боловсрол дээшлүүлэх сургалт, аялал, бас олон нийтийн арга хэмжээнээс татгалзах хэрэггүй. Тэндээс та хувь хүний хөгжил болоод санхүүгийн ач холбогдол бүхий чухал хүмүүстэй учрах болно. Мягмар гаригт орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх шинэ санаа олох бололтой. Эрсдэлээс эмээх хэрэггүй. Зүгээр л урагшаа хараад алх. Дархлаагаа дэмжих хэрэгтэй.

ҮХЭР

Хувийн амьдралд сорилттой тулгарна. Бизнесийн гэрээ хэлцэл бүтэмжтэй байх нь. Орлого нэмэгдэж, түрийвч зузаарна. Гэхдээ энэ хэрээр зарлага ч бас өндөр байх нь. Гэр бүл, хайр сэтгэлийн харилцаанд үл ойлголцол үүсч болзошгүй. Биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүс осол аваарт орохоос сэрэмжлээрэй. Та нарын зарим зугаа цэнгэлд хэт автаж, уруудах замд хурдаа нэмнэ.

ИХЭР

Энэ долоо хоногт та идэвхтэй ажиллах хэрэгтэй. Хайр дурлалын бүтэлгүйтэл сэтгэл санааны уналтад оруулна. Өөрийн санаа бодлыг бусдад тулгах хэрэггүй. Ердийн үед дуугүй байдаг хүмүүс найз нөхдийнхөө хүрээнд хэт задгай, чалчаа болох хандлагатай. Хэн нэгэнд сайхан харагдах гэсэндээ хуурамч зан гаргах хэрэггүй. Биеийн тамирын дасгал хийж, сайн унтаж амрах хэрэгтэй.

МЭЛХИЙ

Амжилттай долоо хоног. Долоо хоногийн эхээр мөнгө санхүүтэй холбоотой үйл хэрэг бүтэмжтэй байна. Та нарын заримд тохиох гэнэтийн өөрчлөлт албан тушаал, зэрэг дэв ахихад тусална. Танилцсан хүнтэйгээ удаан хугацааны турш холбоотой байх болно. Хосуудын мөнгөний асуудал дээр санал зөрөлдөх бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирна. Сэтгэл санаа өөдрөг, идэвхтэй байх болно.

АРСЛАН

Амжилт бүтээлийн долоо хоног. Таны бүтээмж өндөр байна. Гэхдээ хэт идэвхтэй байх хэрэггүй. Хамтын амьдралд хөл тавьж буй шинэ хосууд сайхан мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр орлого нэмэгдэж, таны худалдан авах чадвар нэмэгдэнэ. Эрүүл мэндийн байдал сайжирч, сэтгэл санаа тогтворжино. Гэр бүлдээ үнэнч байж, хөнгөмсөг явдлаас татгалзаарай.

ОХИН

Долоо хоногийн эхээр таны хайр дурлал, янаг амрагийн явдал одоо одтой байгаа ба азтай завшаан таныг ивээнэ. Долоо хоногийн дундуур таны энерги хэдийгээр ердийнхөөс доогуур байж магадгүй. Таныг жолоодогч сар таны ордонд айлчлалаа хийж байгаа бөгөөд маш их эрч хүч, урам зориг, санаачилгыг илгээх болно. Хийж байсан бүх ажлаа дуусгаагүй бол долоо хоногийн сүүлийн өдрүүд танд хүндхэн байна.

ЖИНЛҮҮР

Сэтгэл хөдлөлдөө автсаар л байна уу? Аливаад хэт сэтгэл хөдлөлөөр ханддаг та ялих ялихгүй зүйлээс болж нэлээд тавгүйтэх бололтой. Хүний, өөрийн бүхий л асуудалд хамаатай мэтээр сэтгэж, өөрийгөө зовох хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр байдал дээрдэх болно. Амралтай өдрүүд таны хувьд баяр баясгалан, бүтээлч сэтгэхүй сэргэж, амьдралын сайхныг мэдэрсэн мөчүүд байх бололтой.

ХИЛЭНЦ

Бусадтай харилцах харилцаа, биеэ авч яваа байдалдаа анхаар. Хувь хүний хөгжилд анхаарч, шат ахих цаг нь болжээ. Сэрэл мэдрэмждээ итгэ. Болзошгүй санхүүгийн хүндрэлийг тооцоолж, эртнээс бодолтой байхыг сануулъя. Дотор эрхтэн тавгүйрхэж магадгүй. Хүүхдийнхээ мэдлэг боловсролд ихээхэн мөнгө зарцуулах төлөвтэй байна.

НУМ

Таатай долоо хоног. Бусадтай харилцахдаа элэгсэг, найрсаг байснаар ямарваа асуудал, бэрхшээлийг давж гарна. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь хариуцлагатай гүйцэтгэх хэрэгтэй. Төлөвлөгөөгүй, гэнэтийн сэтгэл хөдлөлөөр хэрэггүй зүйлд мөнгө үрэх магадлалтай тул дэлгүүр хэсэх хэрэггүй л болов уу. Биед илэрсэн аливаа өвчний шинж тэмдгийг үл ойшоох хэрэггүй. Бусдад мөнгө зээлэх хэрэггүй.

МАТАР

Туйлын зорилгоо тодорхойл. Учирч болох саад бэрхшээлээс эмээх хэрэггүй. Эс бөгөөс та хэзээ ч амжилтад хүрч, хүссэнээрээ амьдарч чадахгүй. Жижиг сажиг зүйлсээр оролдох хэрэггүй. Асуудлыг томоор харж, том зүйлийн төлөө тэмц. Од эрхэс таныг ивээх болно.Эрүүл мэндийн хувьд эрч хүчээр дүүрэн, гайхалтай сайн байх болно.

ХУМХ

Хэрхэн салахаа мэдэхгүй, орооцолдож орхисон ээдрээт асуудал шийдэгдэнэ. Таныг багагүй хугацаанд шаналгасан асуудал шийдэгдсэнээр сэтгэл санаа хөнгөрч, амьдрал цоо шинээр эхэлсэн мэт санагдах нь гарцаагүй. Өөртөө цаг зав зориул. Төвийг сахиж, асуудалд голтой хандахыг хичээгээрэй.

ЗАГАС

Зорилготой бай. Юуны төлөө мал мэт зүтгэж, өөрийгөө ч умартаж байгаагаа дахин нэг бодож үзээрэй. Бие махбодь, сэтгэл зүйн хувьд зарим асуудалд зүгээр л бууж өгөөд, мартаж орхих нь илүү хялбар. Баасан гаригт ямар нэг таатай зүйл тохионо. Санхүүгийн хувьд гэнэтийн таатай зүйл хүлээж байна. Эрүүл мэнддээ анхаар.

’60 тэрбумын схем’-ийг боловсруулагчдын нэг нь Г.Доржзодов өөрөө болох нь нотлогджээ

Өмнөх нийтлэл

Эзэнтэй ноход илүү аюултай

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй зөвлөгөө