спорт

К.Роналду сүүлчийн дэлхийн аваргадаа багаа ямар амжилтанд хүргэх вэ?

0

2016 оны ЕАШТ-ий аварга Португалийн шигшээ баг ОХУ-г зорих 23 тоглогчдоо зарласан билээ. Тус улсын шигшээ багийн Ахлах дасгалжуулагч Фернанду Сантош энэ жилийн бүрэлдэхүүндээ Барселонагийн Андре Гомеш, Нельсон Семеду болон Европын аваргын шигшээ тоглолтонд хожлын гоол оруулсан довтлогч Эдер нарыг багтаасангүй.

ДАШТ-ний нээлтийн тоглолтоо 6 сарын 16-ны 02:00 цагаас Испаний шигшээтэй хийх хуваарьтай байгаа. Испани  болон Португальчууд томоохон тэмцээнд хоорондоо 35 удаа тоглосон бөгөөд Европын Бразилчууд Испанийг 6 удаа л хожсон байна. Харин Испани 16 удаа хожил байгуулж, 13 удаа эвийн гэрээ байгуулжээ.  Гол өрсөлдөгчөө буулган авбал тэдэнд Иран болон Марокког хүчтэй эсэргүүцэл үзүүлэхгүй байх магадлал их.

ДАШТ-ээс ганцхан удаа 1966 онд алдарт Эйсебиогийн үед хүрэл зүүсэн Португальчууд энэ жил хөрш Испанитайгаа нэг хэсэгт орсон бөгөөд дэлхийн шилдэг тоглогч К.Роналдугийн сүүлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох нь тодорхой.

2006 онд тэд 4-р байр эзэлсэн ба К.Роналду залуу тоглогчийн хувиар оролцож байсан билээ. Энэ цаг үеийн хамгийн шилдэг тоглогчийн нэг тэрбээр энэ жил “Реал Мадрид” багаа Аваргуудын лигийн аварга болоход том хувь нэмэр оруулсан. Харин одоо шигшээ багаа ДАШТ-д амжилт гаргахад нь тус болохоор ирэх болно.  Португальд Роналду байна. Харин аль хүртэл явах бол?

Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дараах тамирчид багтжээ:

Хаалгач: Антони Лопеш (“Лион”, Франц), Бету (“Гёзтепе”, Турк), Руй Патрисиу (“Спортинг”).

Хамгаалагч: Бруну Алвеш (“Рейнджерс”, Шотланд), Седрик Соареш (“Саутгемптон”, Англи), Жозе Фонте (“Далянь Ифан”, Хятад), Мариу Руй (“Наполи”, Итали), Пепе (“Бешикташ”, Турк), Рафаэл Геррейру (“Боруссия” Дортмунд, Герман), Рикарду Перейра (“Порту”), Рубен Диаш (“Бенфика”).

Хагас хамгаалагч: Адриен Силва (“Лестер Сити”, Англи), Бруну Фернандеш (“Спортинг” Лиссабон), Жуан Мариу (“Вест Хэм Юнайтед”, Англи), Жоау Моутинью (“Монако”), Мануэл Фернандеш (“Локомотив” Москва), Виллиам Карвалью (“Спортинг”).

Довтлогч: Андре Силва (“Милан”, Итали), Бернарду Силва (“Манчестер Сити”, Англи), Криштиану Роналду (“Реал” Мадрид, Испани), Желсон Мартинш (“Спортинг”), Гонсалу Гедеш (“Валенсия”, Испани), Рикарду Куарежма (“Бешикташ”, Турк).

Монголын улсын ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн 3х3 Дэлхийн аваргад оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа

Өмнөх нийтлэл

С.Чинзориг: Дөрөв, тавдугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгоно

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй спорт