нийгэм

“Алтан тариа” ХХК-ийн ажилтнууд төмөр хоолойд агааргүйтэж, ухаан алджээ

0

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо “Алтан тариа” ХХК-ийн тэжээлийн үйлдвэрийн бутлуурын дамжуулагч төмөр хоолойд хоёр хүн агааргүйтэж ухаан алдаж унасан тухай дуудлага өчигдөр 08:50 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. 

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км зам туулан 08:50 цагт очиж тус компанийн ажилтан Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны харьяат, 38 настай, эрэгтэй Г,  Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат, 26 настай, эрэгтэй Г нар 2 метрийн голчтой бутлуурын дамжуулагч төмөр хоолойд ухаан алдаж унасан байсныг эсэн мэнд гаргаж, ГССҮТ-д хүргэж өгчээ.

Г.Батхүү агсны хүү Ганхөлөг: Аавын минь хэргийг хаах гэж байгаа гэх мэдээллийг сошиалаар явдаг зүгээр л нэг шар мэдээ гэж ойлгосон

Өмнөх нийтлэл

20 жилийн түүхтэй САКУРА олон улсын сургуулийг онцолж байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм