энтертаймент

Бяцхан Миссийн шилдгүүд олон улсын загварын наадмыг зорилоо

Таны сэтгэгдэл

“Бяцхан Мисс” Олон улсын хүүхдийн байгууллага нь дэлхийн олон улс орны хүүхдийн хувцасны загварын шоу, тэмцээнүүдэд 28 дахь жилдээ албан ёсны эрхтэйгээр оролцсоор ирсэн анхдагч байгууллага юм.

Тус хүүхдийн байгууллагаас төрөн гарсан авьяаслаг мисс, загвар өмсөгч нар Малайз улсын Куала Лумпур хотыг зорилоо. Тодруулбал,  Мисс Г.Хонгорзул, Б.Намсрай, Г.Ану-Үжин нар тус хотод наймдугаар сарын 16-21-ний өдрүүдэд болох LBMA буюу Luxury Brand Model Awards 7 дахь удаагийн загварын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцохоор уригджээ. Тус наадамд  дэлхийн өнцөг булан бүрээс авьяас билгээрээ шалгарсан шилдгүүд уригддаг онцлогтой аж.

Монгол улсынхаа нэрийг олон улсын хүүхдийн загварын наадамд өндөрт дуурсгахаар мордсон бяцхан миссүүд маань авьяас үзүүлбэр болон загварын үзүүлбэрээр өрсөлдөнө.

Дашрамд дурдахад “Бяцхан Мисс” ОУХБ-ын дэргэдэх “Охидын мисс” төвийн суралцагч найзууд нь болон сошиал орчинд тэднийг дэмжиж амжилт хүссэн хүмүүсийн эерэг хандлага их байгааг дуулгахад таатай байна.

666
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл