улс төр

У.Хүрэлсүхийг унагахыг оролдсон бүлэглэл Үндсэн Хуулийн өөрчлөлтийг дэмжих эсэхээ шийдээгүй байна

Таны сэтгэгдэл

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын зэрэг 27 гишүүн 2018 оны 11-р сард “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал гаргаж байсан ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхи нь дэмжээгүй билээ.

Тэгвэл сүүлийн 14 хоногийн хугацаанд тэд дахин зохион байгуулалтанд орж, УИХ-ын дарга Г.Занданшатар, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын тохиролцсон Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дундын төслийг дэмжихгүй хэмээн гэдийж эхэлжээ.

Албан ёсоор бол тэд УИХ-ын гишүүдийг тоог 108 болгох, сонгуулийн холимог тогтолцоог тусгах зэргийг дэмжихгүй гэж тайлбарлаж буй аж.

Хэрэв УИХ-ын  дээрх нэр бүхий 27 гишүүн  төслийг дэмжихгүй бол Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдахгүй юм.

Э.Мягмар

sonin.mn

688
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл