Таны сэтгэгдэл

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс  допингийн шинжилгээ авсан. Тэгвэл Баяр наадмын зохион байгуулах хорооноос бөхчүүдэд шинжилгээний хариуг мэдэгджээ. Зарим эх сурвалжуудын мэдээллээр хоёр бөхөөс сэргээш илэрсэн гэх.

Энэхүү мэдээллийн дагуу наадмын шөвгийн 16 бөх өчигдөр /2019.08.11/ ээлж дараалан мэдэгдэл хийж No doping-д нэгдлээ.

Ингэснээр шөвгийн 16 бөхөөс 14 нь цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийгээд байна. Харин Баяр наадам зохион байгуулах хорооноос хоёр бөхтэй холбоотой ямар нэг албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

Шөвгийн 16 бөхөөс улсын аварга Э.Оюунболдоос бусад нь одоогоор мэдэгдэл хийгээд байна. Шинэхэн аваргын хувьд гар утасны сүлжээгүй газар явааг ч үгүйсгэх аргагүй учраас мэдэгдэл хийгээгүй гээд сэргээш хэрэглэсэн гэсэн үг биш юм.

Шөвгийн 16 бөх:

Улсын аварга Ч.Санжаадамба

Аймгийн арслан Н.Баярбаатар

Улсын аварга Н.Батсуурь

Улсын аварга С.Мөнхбат

Улсын арслан П.Бүрэнтөгс

Улсын аварга Э.Оюунболд

Улсын арслан Ц.Содномдорж

Улсын гарьд Б.Гончигдамба

Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ

Улсын харцага Б.Бат-Өлзий

Аймгийн арслан Б.Цэдэнсодном

Аймгийн арслан А.Давааням

Улсын начин Д.Цэрэнтогтох

Улсын өсөх идэр начин Э.Энхбат

Улсын начин Д.Анар

Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр

Эх сурвалж: www.polit.mn

703
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл