нийгэм

Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг Ш.Раднаасэд санаачлаагүй нь тогтоогджээ

Таны сэтгэгдэл


УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэх мэдээлэл үе үе цахим орчинд тардаг. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд УИХ-ын тамгын газарт хүсэлт гаргасны дагуу ажлын хэсэг байгуулагдсан байна. 
Уг ажлын хэсэг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хувийн хэрэг, бусад материалыг судалсны дүнд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд  санаачлаагүй  байна гэсэн санал, дүгнэлт гаргасан байна. 

Энэхүү дүгнэлт УИХ-ын албан сайтад байршсан байгааг ЭНД ДАРЖ үзнэ үү. 
Бид хөөн хэлэлцэх хугацааг байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхэд хэн юу ярьсан талаар эргэж мэдээлэх болно. 

605
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл