нийгэм

Өгий нуурын амралтын байшин шатаж, 12 хүн түлэгдэн нэг хүүхэд амиа алджээ

Таны сэтгэгдэл

Архангай аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 километрийн зайд орших Өгийнуур сумын Орхон багийн “Өгий” нуурын “Урд мэргэн шанаа” гэдэг газар иргэн Б-гийн түрээслүүлдэг байшин шатсаны улмаас 12 хүн түлэгдэж, нэг хүүхэд амиа алджээ. Уг байшинд Булган аймгаас Налайх дүүрэг рүү явах замдаа нийт 15 хүн амарч байсан аж.

Гэмтсэн 12 иргэнийг сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаад өчигдөр 13.33 цагаас 18.20 цагийн хооронд Зэвсэгт Хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр  иргэдийг тээвэрлэн ГССҮТ-д хүргэжээ.Харин иргэн О, Х нарыг ар гэрийнх нь хүмүүс автомашинаар тээвэрлэн мөн Улаанбаатарт авч ирсэн байна.

Урьдчилсан байдлаар уг гал түймрийн шалтгаан нөхцөл нь түрээслэгч иргэд бензинийг устай андуурч зөөврийн хийн тулган дээрх саванд хийснээс гал гарсан гэж мэдээлжээ.

Гал түймрийг “Өгий” нуурт амарч, аялж явсан 105 хүн, 22 автомашинтай ажиллаж унтраасан байна.

Б.Саруул

unen.mn

810
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл