Серотонин бол сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг химийн бодис юм. Серотониныг тэнцвэртэй байлгах нь сэтгэл зүйн идэвхитэй байдал болон стрессийг ихээр эсэргүүцэхэд, мөн түүнчлэн амар тайван байдлыг мэдрэхэд тус болдог. Серотонины түвшинг ихэсгэх, улмаар сэтгэл санааг сайжруулахад тусалдаг хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг.
1. Төрөл бүрийн самар.
Барселоны Их сургуулийн судлаачид дээрхи төрлийн самруудыг 30 граммаар өдөрт хольж идээд байвал сэтгэл санааг сэргээхээс гадна таргалалттай тэмцэхэд, мөн цусны даралт, цусан дахь сахарын хэмжээг бууруулахад тусалдаг гэдгийг илрүүлжээ.
2.Далайн загас эсвэл хүйтэн тэнгисийн загас, жишээлбэл яргай /хулд/ загас, тунец
Энэ загасны маханд депрессийн /гуньж гутрах/ шинж тэмдгүүдийг хөнгөрүүлдэг Омега-3 тоснь: хүчлүүд агуулагддаг. Питтсбургийн Их сургуулийн анагаах ухааны сургуулийн сүүлийн үеийн судалгаанууд нь клиникийн судалгаанд цусандаа омега-3 тосны хүчлийн нилээд өндөр түвшинтэй байсан оролцогчид загас идснийхээ дараа депрессийн /гуньж гутрах / шинж тэмдгүүд их бага хэмжээтэй, түүнчлэн зөв үзэлтэй болсон гэж харуулсан байна.
3. Өндөг.
Америкийн Хоол судлалын Коллеги судалгааныхаа явцад өглөөний цайндаа өндөг иддэг хүмүүс нилээд сэтгэл хангалуун байдаг. Учир нь өглөөний цай нь өндөр нүүрс устөрөгчийн агууламжтай жишээ нь каш болон гурилан бүтээгдэхүүнээс бүррдэг тийм хүмүүстэй харьцуулбал өдрийн туршид бага тооны илчлэг хэрэг болдог гэдгийг тогтоосон байна.
4.Жимс болон хүнсний ногоонууд нь сэтгэл санааг сэргээдэг.
Спаржа /хэрээний нүд, хэрээн нүдэн/, ченевица /шошны нэг төрөл/, турк буурцаг, шош, хаш болон амтат төмс (чихэрлэг төмс) зэргийг хэрэглэцгээ. Хүнсний ногоонууд, алим, тоор, гадил болон артишок /заруул, зараа уул/ нь магнийгаар баялаг.
5.Авокадо.
Өвөрмөц ампай энэ үрт ургамал нь маш их илчлэгтэй, учир нь тосны хүчлүүд, амин хүчлүүд, түүнчлэн антиоксидантууд болон кали агуулдаг.
6.Шарбуурцаг
Шар буурцаг нь сэтгэл санааг өргөхөөс гадна сэтгэл зүйн байдлыг зохицуулдаг. Энэ буурцаг нь зүрх судасны өвчлөлийн эрсдлийг бууруулдаг ургамлын протеиноор баялаг эх үүсвэр нь болдог. Шар буурцагийг өөрийн хоол хүнсэндээ /буурцагны сүү, дүпү/ хэрэглэж дадах нь чухал.
7. Хар шоколад ресвератрол гэж нэрлэгдэх антиоксйдантыг агуулдаг.
Энэ бодис нь сэтгэл санааг сэргээнгээ уураг тархины эндорфин болон серотонины түвшинг дээшлүүлдэг. Өдөрт 30 грамм шоколад идэхийг зөвшөөрдөг.
Орчуулсан Э.Эрдэнэцэцэг
Эх сурвалж: “Эрүүл мэндийн жор” сонин
Сэтгэгдэлүүд