Таны сэтгэгдэл

Монголын рок поп ертөнцийн түүхэнд хүчирхэгээр нэрээ тамгалж яваа ‘Никитон’-чууд зургадугаар сарын 29-нд төв цэнгэлдэх хүрээлэнд 25 жилийнхээ ойн баярыг тэмдэглэхээр товоо зарлаад байгаа билээ.

Тус хамтлагт ая зохиогч МУУГЗ Б.Батчулуун, даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч МУСТА Б.Чинбат, гоцлол гитарчин СТА Д.Өлзий-Орших, аргил гитарчин, саксофонч Ц.Цогтбаяр, залуу бөмбөрчин Н.Билгүүн нарыг “НИКИТОН” хамтлагийнхан гэдгийг залуус андахгүй ээ.

Тэгвэл уг хамтлагийнхан 25 жилийн ойн баяртаа зориулан өөрсдийнхөө бодит амьдралаа харуулахаар 14 хоног хамтдаа амьдарч байгаа билээ. Боловсрол суваг телевизээр тэдний шоу үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Та бүхэндээ энэ удаад шоуны эхний бөгөөд хоёрдугаар дугаарыг хүргэж байна.

705
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл