шар мэдээ

Камертон хамтлагийнхан ‘Хоёр хит дуугаа дахин дуулж чадахгүйд хүрэх үү’

Таны сэтгэгдэл

‘…Аяа миний 18 нас

Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас…’  энэхүү дууг мэдэхгүй залуус ховор. Анх Камертон хамтлаг 18 нас дуугаараа анхны уран бүтээлээ сонсогч олонд толилуулсан түүхтэй. Хит болсон энэ дууны түүх нь НИКИТОН хамтлагтай салшгүй холбоотой аж. Уг хамтлагийн ая зохиогч, гоцлол дуучин Баачка буюу Б.Батчулуун нь ‘Титэм’ хамтлагийн дуучин Тайванбатад өгч дөрвөн залуу өөрийн хэв маягаар дуулсан байдаг. Баачка ганц дуу өгөөд зогсоогүй гэнэ шүү.  Мөн ‘Зүүд’ хэмээх хит дууг Камертончуудад туурвин өгчээ.

Хэдхэн хоногийн дараа ‘Никитон’ хамтлагийн 25 жилийн ойн баярын нүсэр тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байгаа юм. Энэ тоглолтод Баачкагаар дуугаа бүтээлгэсэн уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөн тэдний төрсөн өдрийг фэнүүдтэй нь нижгэр тэмдэглэх гэнэ. Гэтэл уг тоглолтод оролцох ёстой ‘Камертон’ хамтлагийн ахлагч ‘оролцохгүй’ хэмээн мэдэгдсэн бололтой.

Харин нөгөө талаас хоёр хит дууных нь зохиогчийн эрхийг албан ёсоор эзэмшдэг Баачка дуугаа авна хэмээн хатуурхсан гэх шуум дэгдэж эхэллээ. 

801
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл