энтертаймент

“Никитон-25”: Фэнүүдээ “Эвэнтэд нэгдэхийг уриалж байна”

Таны сэтгэгдэл

Монголын рок поп ертөнцөд өөрсдийн нэрээ тунхагласан “НИКИТОН” хамтлагийг сонсдоггүй хүн гэж өдгөө үгүй ээ. Тэд фэнүүддээ гэнэтийн бэлэг барьж энэ зуны хамгийн том тэсрэлтийг 25 жилийнхээ ойн баярын тоглолтоор хийхээр зэхсэн юм.

Энэ сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд Никитогчуудтай хамтдаа дуулж, улиран одсон он жилүүдээрээ аялаж, уяран догдолж, баясан хөөрч өдрийн 12 цагаас шөнийн 00 цаг хүртэл хамтдаа доргиорой.

Никитон хамтлагийн үнэнч фэнүүдэд дуулгахад тус хамтлагийн албаны ёсны фэйсбүүк хуудсыг дагаснаар та бүхэн өдөр болгон зарлагдаж буй уралдааныг ялагч болж гэнэтийн бэлгийн эзэн болох боломжтой шүү. Түүнчлэн удахгүй болох гэж байгаа “Никитон-25” тоглолтдоо очих эсэхээ эвэнтэд нэгдэж мэдэгдээрэй илүү олуулаа цуглаж, амьд хөгжмийг мэдэрч баярлахыг залуустаа уриалж байна. Мэдээж эвэнтэд нэгдэхийг хүсвэл ЭНД ДАРЖ нэгдээрэй. 

624
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл