нийгэм

“Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сэдэвт хэлэлцүүллэг боллоо

0

Нийслэлийн ИТХ-ын Байгаль орчин ногоон хөгжлийн хороо, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран үе шатттайгаар зохион байгуулж байгаа “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сэдэвт хоёр дахь шатны хэлэлцүүлэг болов. Эхний шатны хэлэлцүүлгээр улс, нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр баримталж байгаа бодлого, агаарын чанарын хяналт шинэжилгээ, агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах чиглэлээр эрүүл мэндийн салбараас хэрэгжүүлж буй арга хэмжээ, гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний зардлын үр ашгийн үнэлгээний судалгаа зэрэгийг хэлэлцэж байсан бол хоёр дахь шатны хэлэлцүүлгээр “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа болон 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн судалгаа шинэжилгээнд суурилсан шинэ санал санаачлага, шинэлэг шийдэл бүхий ажил, арга хэмжээ /төсөл хөтөлбөр/-ний талаар мэдээлэл солилцож, цаашид хэрэгжүүлэхэд тусгамдаж буй асуудлыг нэгтгэж НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулахаар зохион байгуулагдав.

Нийслэлийн Засаг даргын орлогч, Байгаль орчин ногоон хөгжлийн хорооны дэргэд таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан зөвлөлийн хүрээнд сэдвийн дагуу илтгэлүүд тавигдав. Тодруулбал, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал “2019 оны Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлд хэрэгжүүлэх ажил арга хэмжээ, төсөл, хөтөлбөр, цаашид иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санал санаачлагыг дэмжиж хамтран ажиллах” талаар илтгэл тавив.

Хэлэлцүүлэгт Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, иргэдийн төлөөлөл оролцож санал солилцов.

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын цуврал үйл ажиллагаа нээгдэв

Өмнөх нийтлэл

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжинэ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм