нийгэм

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойг тохиолдуулан шагнал гардууллаа

Таны сэтгэгдэл

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг төрийн болон салбарын дээд шагналаар шагнав. Ёслолын ажиллагааг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нээж, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн ахмадууд, батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, эр цэргийн алба хаасан нийт эрчүүддээ баярын мэндийг хүргэв. Мөн энэ өдрүүдэд Казак түмний үндэсний баяр Наурызын баяр тохиож буй тул нийт зон олонд хандан баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Монгол цэргийн өдрөөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор тав, Цэргийн гавьяаны одонгоор нэг, Алтан гадас одонгоор долоон албан хаагчийг тус тус шагнав. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар гардуулж өглөө.

608
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл