нийгэм

58 настай хүү нь 88 настай эхийгээ зодож 200 мянган төгрөгийг нь дээрэмджээ

Таны сэтгэгдэл

Хүний санаанд оромгүй явдал Баянзүрх дүүрэгт гарчээ. Тодруулбал 1960 онд төрсөн өдгөө 58 настай И.Б гэгч 88 настай төрсөн эх Ц.А-г  гэртээ ганцаараа байхад нь мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар зодож, 200 мянган төгрөгийг нь дээрэмдэн авсан байна.

Уг хэрэгтээ хоёр жилийн хорих ял авчээ. Тухайн өдөр архи уусан хүү нь ээжийндээ очиж таксины мөнгө өгөхийг шаардсан байна. Согтуудаа ирж агсан тавьдаг хүүгээсээ эмээдэг гэх ээж нь таксины гурван мянгөн төгрөгийг нь өгөөд явуулсан ч таксины жолоочид мөнгө өгөөд явуулсны дараа хүү нь эргэн орж ирж түрүүвчийг нь булаан авсан байна.

Хэргийн талаар хохирогч хэлэхдээ: “Намайг түрүүвчээ  өгөхгүй гэхэд түлхэж унагаад булаагаад авсан. “Энд зөндөө мөнгө байна шүү дээ, чи мөнгөөр яах гээд байгаа юм бэ” гээд барьж байсан гар утас мөн булааж авсан. Дараа нь миний толгой руу цохиход халуу оргиод цус урссан. Цохиулаад хэвтэж байхад “Босооч” гээд өшиглөсөн. Миний нурууны судас дарагдсан учир босч чаддаггүй юм. Гэвч айсандаа босох гээд чадахгүй байхад үснээс зулгааж ингээд үх зэргээр харааж шал мөргүүлсэн.

Энэ мэтээр зодсоны дараа толгойны зүүн талд хагарсан. Нүд болон нүүр, шанаа, хоёр гар болон зүүн хөл хөхөрсөн” гэжээ. Хүүгийх нь зэрлэг явдал өмнө нь олонтоо давтагдаж байсан аж. Ээжийгээ зодсон эр түлээ нүүрсний мөнгө л авсан, гараараа ганц хоёр удаа л цохисрн хэмээн мэдүүлсэн байна.

Эх сурвалж: Nuuts.mn

1,733
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл