Ханбогд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Занабазар ‘Jargal de facto’ нэвтрүүлэгт оролцлоо. Тэрбээр энэхүү нэвтрүүлгийн үеэр;
1. Ханбогд суманд тулгараад байгаа нийгмийн асуудлууд
2. Ханбогд сум Өмнөговийн ‘Эрдэнэт’ болох уу?
3. Ханбогд сумын дэд бүтэц, хөрөнгө оруулалт
4. ‘Оюу толгой’ төсөлд Ханбогд сумын иргэдийн оролцоо
5. Говийн орон нутгийн залуучуудын санаачлагууд сэдвээр мэтгэлцлээ.
Ж.Занабазар ‘Хан богд суманд 7 мянга 500 гаруй хүн ам амьдардаг бөгөөд иргэдийн 10 хувь нь дэд бүтэцэд холбогдсон усыг ундандаа хэрэглэдэг байна. Үлдсэн хувь нь хоёр худгаас ундны усаа авдаг ажээ. Манай сум эдийн засагт эргэлтэд ойр сум байж хөгжил нь удаан байсан. Тиймээс залуучуудынхаа дуу хоолойг хүргэхийн төлөө, нийгмийн идэвхи оролцоог сайжруулахын тулд Оюу толгой компанитай хамтран ажиллаж олон ажлыг хийж гүйцэтгэж яваа. Ер нь сумаа жижиглэсэн дэд бүтцээр шийдэж хөжүүлэх гээд төлөвлөж байна’ гэлээ. Түүний тус сумыг хэрхэн хөгжүүлэх, дэд бүтцийг яаж шийдэхээр ажиллаж байгааг нэвтрүүлгээс илүү хүлээн авч үзнэ үү.
Сэтгэгдэлүүд