нийгэм

Сэрэмжлүүлэг: Нүхэн жорлонд хоёр настай хүүхэд унаж амиа алдлаа

Таны сэтгэгдэл

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт иргэн О-гийн хүү Б /2 настай, эрэгтэй/ 4 метр гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан тухай дуудлагыг 2019.06.06-ны өдрийн 11:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан  11:55 цагт очиж, цогцсыг гаргаж тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна. 

Урин дулаан цаг болж байгаатай холбоотойгоор айлууд цонх, тагтаа онгорхой орхих, эцэг эхчүүд хараа хяналтаа сулруулсны улмаар бага насны хүүхэд өндрөөс унах, нүхэнд ойчих зэргээр амь насаа алдах тохиолдол гарсаар байгааг Онцгой байдлын алба болоод цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа. Гэвч эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас улбаалан үр хүүхэд нь золгүй байдлаар амь насаа алдах явдал буурахгүй байна.  

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, харгалзахгүй хүнгүйгээр гэрт нь орхихгүй байхыг анхааруулж байна.

914
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл