нийгэм

Хүй долоон худагт ХӨХҮҮРИЙН АЙРАГ наадам болно

Таны сэтгэгдэл

Монголын уламжлалт исэг цагаан идээ /айраг/-ний соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг, наадамчин олон, гадаадын аялагч, жуулчдад сурталчилан таниулах зорилгоор  “Хөхүүрийн айраг” наадмыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу “Хүй долоон худаг” дахь 2018 оны 07 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэхүү наадамын хүрээнд  “Сайхан айраг”, “Шилдэг хөхүүр”, “Шилдэг гэр”  шалгаруулж, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм.

Шалгаруулалтанд оролцох байгууллага, иргэд тус бүр нэгээс доошгүй хөхүүрт исгэсэн айрагтай ирэх ба оролцогч нь хөхүүрт айраг исгэж, хэрэглэдэг арга ухаанаараа нутаг усандаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, уламжлалт арга ухаанаа үр хүүхэд, нутаг усныхан, залуучуудад өвлөн уламжлуулсан байдал зэргийг харгалзан үзнэ.

Оролцогчдын гэр нь өнгө үзэмж сайтай, дотроо бүрэн тавилгатай, тохижуулсан байх ба өөрийн өв соёл, уламжлалыг харуулсан айрагны хөхүүр, бүлүүр, борви, хул, модон хувин, хөхүүрийн хараа, хөхүүрийн өлгүүр гэх мэт соёлын өвд багтах эд хэрэгслүүдээс бүрдэхээс гадна гэрээ хаягжуулсан байна. Мөн гэртээ хөхүүрийн айрагтай холбоотой язгуур урлаг, зан үйлийн үзүүлбэр, уламжлалт дэг ёсыг өвлөн уламжилсан байдал, тухайн нутгийн найрын дэг ёсны дагуу айрагны тухай ерөөл, магтаал, түрлэг оруулан дуулж буй байдал, мөн айргаар дайлах соёл, ёсолгоо, хувцаслалт, айраг исгэх, бүлэх зэргийг шалгаруулалтад анхаарч үзнэ.

“Хөхүүрийн айраг” наадмыг МҮОНТ Үндэсний их баяр наадмын өдрүүдээр орон даяар шууд дамжуулан хүргэх юм.

679
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл