нийгэм

“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны томилолтоор явсан машин осолдож, нэг сэтгүүлч хүнд гэмтжээ

0

Монголбанкнаас хэвлэлийн баг аван энэ сарын 23-25-ны хооронд хөдөө томилолтоор явжээ. “Эх орныхоо алтыг эрдэнэсийн сан” гэх хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэнтэй Өвөрхангай, Баянхонгор аймагт ажилласан юм байна.

Хэвлэл мэдээллээс зургаан хүний төлөөлөл, Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн ахлах мэргэжилтэн Д.Алтансүх, Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил, жолооч н.Батсүх, Монголбанкны ажилтан гэсэн 10 гаруй бүрэлдэхүүнтэй баг хөдөө орон нутгийн Алтны уурхайнуудад, алтны ченжүүдэд сургалт явуулаад буцаж явах замдаа осолд оржээ. 

Тэд HIACE маркийн автомашинтай явж байхад нь араас нь өөр тээврийн хэрэгсэл мөргөн осол гарчээ. Энэ үед зорчигчдоос хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн талаар эх сурвалж мэдээлсэн юм. 

“Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд өөрчлөлт орууллаа

Өмнөх нийтлэл

Б.ЖАМЪЯНДОРЖ: 3 САЯ ТӨГРӨГӨӨРӨӨ СОЛОНГОС ЯВААГҮЙ “ЦАГААН САР ХИЙСЭН”

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм