нийгэм

Улаанбаатар марафон ба Ухаалаг хэрэглэгч

Таны сэтгэгдэл

“Талх чихэр” ХК-иас хэрэгжүүлж  байгаа Ухаалаг хэрэглэгч хөтөлбөр “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээний үеэр 2000 даавуун торыг хэрэглэгчдэд бэлэглэсэн бол тус хөтөлбөр эхэлснээс хойш 5 дугаар сарын 18 ныг  хүртэл 10.000 хэрэглэгчдэд даавуун тороо өгсөн байна.Нийгмийн хариуцлагын  хүрээнд  хэрэгжүүлж байгаа тус арга хэмжээнд хэрэглэгчид идэвхтэй  оролцож байгаад тухайн  компанийн удирдлагын хувьд индэр дээрээсталархал илэрхийлж байсан.

“Талх чихэр” ХК-ийн зүгээс “Улаанбаатар марафон” олон улсын  гүйлтийн тэмцээний үеэр 5 километр болон  гэр бүл,  хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн гүйлтийн тэмцээний  эхний гурван байрын шагналыг бүтээгдэхүүний дээжийн хамт гардуулснаас гадна 20 ширхэг бүтээгдэхүүний уутаараа даавуун тор авсан  хэрэглэгчдийн дунд сугалаа явуулж  шагналын гардуулсан юм.

Мөн “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөр нь 4дүгээр сарын 15-наас эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөдхэрэглэгчдийн зөв хэрэглээ, ухаалаг хандлагыг дэмжиж байгаа тус хөтөлбөрийг “Талх чихэр”ХК-ийн зүгээс 6 дугаар сарын 15 ныг хүртэл нэг сарын хугацаанд дахин үргэлжлүүлэхээр болжээ. Тус компанийнхэрэглэгчдийн хувьдбүтээгдэхүүний 20 ширхэг уутаа  “Талх чихэр”ХК-ийн нэрийн барааны цэгүүд болон “Та чи” мартын салбар, Миний сүлжээ дэлгүүрийн салбаруудад  хандан даавуун тороо авах юм  байна.

668
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл