нийгэм

Алганы хээ судлаач Япон иргэнийг албадан нутаг буцаажээ

Таны сэтгэгдэл

Япон улсын алганы хээ судлалын байгууллагын гишүүн 32 настай эрэгтэй Nishida Keiichiro нь Монгол улсын хилээр тавдугаар сарын 15 ны өдөр орж ирсэн байна.

Тэрээр төлбөртэйгээр алганы хээг үзэж, зурхайн мэргэ, шашны үйл ажиллагаа явуулах зорилготой ирсэн ажээ. Гадаадын иргэн харьяатын газраас тухайн иргэнийг шалгахад визний зөрчилтэй нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл Япон улсын тухайн иргэн нь аялал жуулчлалын зориулалттай визээр Монголд ирсэн мөртлөө бусдын алганы хээг үзэж мөнгө олж бизнес хийсэн нь тогтоогджээ. Иймд түүнийг тавдугаар сарын 18-ны өдөр Монгол улсын хилээр албадан гаргасан байна.

684
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл