нийгэм

БНХАУ-ын иргэд их хэмжээний муудсан мах худалдан борлуулах гэж байсныг илрүүлжээ

Таны сэтгэгдэл

Үхсэн малын махыг будганд оруулаад буцаагаад бусдад өндөр үнэтэй зардаг байсан хятад иргэдийг өчигдөр орой цагдаагийнхан илрүүлэн саатуулсан байна.

Тэдгээр иргэд муудаж өмхийрсөн махыг тусгайлан бэлтгэсэн химийн бодистой хольж үнэр амтыг дараад иргэдэд худалдан борлуулах гэж байснаа хүлээсэн байна. Тодруулбал, өчигдөр орой 20.30 цагийн үед Эмээлт захад хятад улсын хоёр иргэн үхсэн болон муудсан малын махыг тусгай бодисоор өнгийг нь сэргээн үнэрийг нь дарж бэлтгэн улмаар зах зээлд гарган борлуулах гэж байсныг ЭЦА, НМХГ-ын алба хаагчид илрүүлжээ. Урьдчилсан үзлэгээр 20 гаруй тонн махыг олж илрүүлсэн байна.

592
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл