Өнгөрсөн амралтын өдрөөр Майдар гэгээний хийдийн 17 дугаар хамба лам Монгол Улсын Их наран хутагт гэгээнтэн хэмээн нэрийдсэн Мягмарын Базарсад баруун аймгуудаар явж ган чиг тайлсан гэх мэдээлэл тархсан.
Энэ үеэр түүний Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн цагдаагийн хэсэг ёслол төгөлдөр хүлээн авч буй дүр зураг олон нийтийн сүлжээнд цацагдаж, Монгол Улсын хууль хяналт ямар түвшинд байгааг харууллаа хэмээн иргэд шүүмжилсээр байгаа юм. Тэгвэл энэ их шүүмжлэл, хатуурхалд эгдүүцсэн “Монгол Улсын цэргийн ерөнхий газрын гэгээнтэн” Их наран хутагт Мягмарын Базарсад өөрийн цахим хуудсанд ийнхүү бичжээ:
“Хүний нутгийн бурханд мөргөж болдоггуй бол Бурхан багшаас эхлээд өөрийн тань гэр оронд /жаазанд/ бий…Тухайн орны зурагдсан бурханууд баатар жанжин, аль ч оронд нийцсэн хүчирхэг хүмүүсийн дүртэй байдаг.. Хэн хүчирхэг амьдарч, алдаршиж чадсан нь бурханд дүрээ мөнхөлдөг… Ганц Хятад биш дэлхийн олон улсад намайг хүндэлдэг шүтдэг олон хүмүүс бий… Тэд нарын тахидаг бурханд би бүгдэд нь мөргөдөг… Өөрийн тахих ёстой үндэсний бурхан болох Чингис хаан, Өулэн ээж, Шүгдэн сахиус, Өндөр гэгээн Галдан бошигт хаан гэх мэт бусад үнэт зүйлээ хогруу хаясан дээгуур нь алхаж гишгэж явдаг хөл толгойгоо олдоггүй байж хүнийг яасан дураараа шүүмжилдэг юм бэ…“ гэжээ.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд