энтертаймент

Хоёр Солонгосын салан тусгаарласан гэр бүлүүдийг уулзуулна

0

Хоёр Солонгос 1950-1953 оны Солонгосын дайны улмаас салан тусгаарлагдсан гэр бүлүүдийг садан төрөлтэй нь ирэх 8 дугаар сард уулзуулах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг солилцжээ. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.

Уулзалтад оролцохоор сонгогдсон хүмүүсийн нэрсийн жагсаалтад нийт 250 хүн багтжээ. Уулзалт 8 дугаар сарын 20-26-нд Умард Солонгосын Кымгансан уулын амралт, сувиллын газарт болно. Энэ уулзалт нь 2015 оноос хойш хийж буй анхны уулзалт болох юм.

Солонгосын дайны үеэр ойр дотныхноосоо тусгаарлагдсан 57 мянга орчим хүн Өмнөд Солонгост байдаг аж.  Тэдний дийлэнх нь 1953 оноос хойш ойр дотныхон, садан төрөлтэйгээ уулзаагүй байна.

Бэлхийн замд ослын улмаас хоёр хүүхэд амиа алджээ

Өмнөх нийтлэл

ДАШТ-ын шууд дамжуулалтын үеэр Солонгосын сэтгүүлчийг хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд үнсчээ /Видео/

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент