энтертаймент

Дуучин Баярхүүгийн Бат-Өлзий “Азтай учрал” тоглолтоо толилуулна

Таны сэтгэгдэл

Уяхан замби тивийг онож төрсөн азтай учрал

Ухаант ижий аавын хүү нь болж мэндэлсэн азтай учрал

Сайхан Монгол бүсгүйн хайранд жаргасан азтай учрал

Саруул ухаант Монгол түмэндээ дуулах гэж заяагдсан нь азтай учрал

Дуучин Баярхүүгийн Бат-Өлзий анхны бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Түүний “Азтай учрал” тоглолт тавдугаар сарын 07-нд “Монгол бөхийн өргөө”-нд ганцхан удаа болно.

Уг тоглолтод МУГЗ Ш.Гүрбазар, МУСТА Э.Төрмандах, МУСТА М.Отгонгэрэл,  МУСТА Энхбат, МУСТА Б.Мөнхбаяр, МУСТА Б.Буянжаргал, Дуучин Ж.Сүрэнлхам нар оролцох юм. 

“Азтай учрал” тоглолтын үеэр мөнгөн аяга, мөнгөн домбын эзнээр 9 азтанг тодруулж, мялаах юм байна. Тоглолтын тасалбарыг 8080-4904, 9080-4904 утсаар захиалан хүргүүлээрэй. 

Ерөнхий зохион байгуулагч: Увс аймгийн Өндөрхангай нутгийн зөвлөл

Ерөнхий ивээн тэтгэгч: Алтан зүүлт үнэт эдлэлийн дэлгүүр, Үндэсний үйлдвэрлэгч Замбуулин гоёл, Хас гоёл, Сувдан сондор, Манагал констракшн нар ажиллажээ. 

726
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл