улс төр

Ц.Нямдорж: Монгол Улсын ХЗДХ-ийн сайдын хувьд уучлал гуйж байна

0

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг улсын үйлдвэрийн статустай болгоно. Эрдэнэт үйлдвэрийн захирлыг Засгийн газрын хуралдаанаар томилно. Монголросцветметын захирлыг Төрийн өмчийн хороо томилох шийдвэр гарсан. Өнөөдөртөө багтаад бүртгэл хийгдэнэ. Цаашдаа улсын үйлдвэрийн статустай ажиллана. Мөн Вьетнам улстай ялтан шилжүүлэх гэрээг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон” гэлээ. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Шинэ захирлыг хэзээ томилох вэ? 

-Шинэ захирлыг ЗГ-аас томилогдоно. Тогтоол батлагдсаны дараа захирлын асуудлыг ярина. Х.Бадамсүрэнг хэвээр нь байлгах уу, өөрчлөх үү гэдэг саналаа Ерөнхий сайд өгөх байх. 

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий галлерейгээс уран зургууд хураасан гээд байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч? 

-Хэвлэлээр гарсан мэдээлэлтэй л байна. Прокурорын түвшинд ажиллагаа хийгдсэн байна лээ. Зарим нэг зураг галлерейд байсан зураг байж болзошгүй гэж хурааж авсан байна. Ажиллагаа хийгдэж байгаа гэсэн. 

-С.Зориг агсны хэргийг шалгасан ажлын хэсгээс нийт дөрвөн хүн саатуулжээ. Энэ талаар мэдээлэл өгөөч? 

-С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ нь тодорхой болж байгаа. Энэ асуудлыг ҮАБЗ сонсох байх. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Тагнуулын 2 ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэх, тагнуулаас аваачиж тавигдаад энэ бүх ажиллагааг гардан зохион байгуулсан бас нэг хүн хоригдсон. Би сайдын ажлаа буцааж авангуут нэг хүн хассан байх аа. Тагнуулын хүн яахаараа шийдвэр гүйцэтгэхэд ахлах дэслэгч  цолтой байжийж хурандаа авчихсан хийж удирддаг юм бэ гээд явуулсан. Энэ чинь бүгд учиртай. Одоо энэ хүн шалгагдаж байгаа. Цаашдаа ч шалгагдана. Монголд үеийн үед хэзээ ч 1937 оных шиг хэрэг явдал болохгүй байтал нь арга хэмжээ авах ёстой. Би хоригдож байгаа хоёр ялтантай уулзаж байсан. Хийгээгүй хэрэгт гэм зэмгүй хүн хилсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж хоригдож байгааг нүдээрээ үзэх гэж би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Аль аль нь 30 гарсан хүмүүс. 20-25 жилийн ялтай. Ийм ялтай хүмүүс гянданд тэснэ гэж байдаггүй юм. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Содномдаржаатай ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах л юм энэ. Цаашид эмнэлэгт байлгаж байгаад энэ хүмүүсийг суллатал гаргана гэж бодож байгаа. 

Би энэ хоёр хүний ар гэрийнхнээс Монгол Улсын ХЗДХ-ийн сайдын хувьд уучлал гуйж байна. Би амьдралдаа уучлал гуйж үзээгүй хүн. Одоо бол уучлал гуйж байна. Аймшигтай аргууд хэрэглэсэн. Зарим хүмүүс ийм юм хийдэг юм байжээ. Энэ хэрэгт би тултал нь явна. Би ийм аймшигтай юм үзээгүй, сонсоогүй. Энэ хэрэг их хол явна. 

-Захиалагчийг нь олсон уу? 

-Олох биш. Бүр будилуулсан байна лээ. 

-ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудыг солих гэж байгаа юм уу? 

-Би мэдэхгүй.

Чам шиг 3 хувийн хүүтэйг улсаас авчихдаг бол залуучууд зээлээс айхгүй ээ, Ж.Энхбаяраа

Өмнөх нийтлэл

Хятад хулгайч савхаар гар утас хулгайлж буй БИЧЛЭГ …

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй улс төр