нийгэм

Багшдаа зодуулсан сурагч ГССҮТ-д эмчлүүлж байна

Таны сэтгэгдэл

Ерөнхий боловсролын сургуулийн багш ахлах ангийн сурагчаа зодож, элгийг нь бяцалсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ ГССҮТ-д элэг бяцарсан оноштойгоор хагалгаанд орсон байна.

Хүүгийн ар гэрийнхэн түүнийг ангийн багшдаа зодуулсны улмаас элэг нь бяцарсан гэж мэдээлж буй. Тодруулбал хүүгийн эгч “Хичээлээс хоцорсон гэж дүүг маань зодсон. Ингэхдээ эхлээд толгой руу нь цохисон бөгөөд гараараа хамгаалангуут гарыг нь өргүүлж байгаад элэгдсэн” гэжээ. Одоогоор хүүгийн бие хүнд юм ярьж чадахгүй, хэвтэрт байгаа. 

Энэ хэргийг цагдаагийн байгууллага болон аймгийн Боловсролын хэлтсийн газраас шалгаж байгаа аж. 

638
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл