нийгэм

Турк улсад монгол эмэгтэй буудуулсан гэх мэдээлэл ирээгүй гэв

Таны сэтгэгдэл

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох 3-р сарын 8-нд Турк улсын Станбул хотын Бэйогду-д нэгэн эмэгтэй аллагын золиос болсон бөгөөд энэ хохирогч  гэх Монгол улсын харъяат К.Л нь өөрийн найз залуу гэж таамаглаж буй Идрис Ч-ийн гарт буудуулан хөнөөгдсөн талаар турк улсын хэвлэлд нийтэлжээ хэмээн цахим орчинд мэдээлэл тарсан билээ.

Харин энэ талаар Гадаад харилцааны яамны холбогдох албан тушаалтнаас тодруулахад,  “Хувь хүний нууцтай холбоотой асуудал болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Турк руу холбогдож байгаа. Станбулын консулаас албан ёсны мэдээ ирээгүй байна” гээд мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

595
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл