нийгэм

Түрээсийн орон сууцанд зуучилна гэх зар хуурамч болохыг анхааруулж байна

Таны сэтгэгдэл

Цахим орчноор Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууцны бүртгэл эхэлсэн, квотыг худалдах замаар иргэдээс зуучлалын хөлс авч, хамруулж өгнө гэх олон нийтийг хууран мэхлэх, залилах шинжтэй мэдээлэл удаа дараа цацагдаж байна.

Иймд төрийн байгууллагын нэрийг барин худал, ташаа мэдээлэл цацаж, иргэдийг хуурч, мэхэлж болзошгүй үйлдэлээс болгоомжлохыг Барилга, хот байгуулалтын яамнаас анхааруулж байна. Уг ташаа мэдээлэлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандаад байна.

“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны барилгын ажил дуусаагүй бөгөөд Түрээсийн орон сууцанд зуучлагчаар дамжуулан хамрагдах боломжгүй болохыг албан ёсоор мэдэгдье.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

890
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл